Тагнуул, гаалийн байгууллагынхан хамтарсан шалгалтын хүрээнд энэ сарын 10-нд хилээр хууль бусаар нэвтрүүлсэн маш их хэмжээний мансууруулах боди сыг илрүүлэн, холбогдогчдыг тогтоожээ. Туркээс Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн манай улсын иргэн дагал дах тээш буюу ачаанд өгсөн чемодандаа 1004.88 грамм (нэг кг гаруй) метамфетамин буюу мөсийг нууж, авчирсан байна. Гаалийн хяналт, шалгалтын явцад эрэлч нохойн тусламжтайгаар уг үйлдлийг илрүүлж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, өдгөө Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ. Маш олон хүнийг нэг удаа хордуулах хэмжээний уг бодисыг борлуулах зорилгоор хилээр оруулж иржээ.