Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хуулийг 2022 онд баталж, нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцөлөөр арилжаалдаг болсон. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний долоон сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжжээ. Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацаанд хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан аваг чийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах зэрэг асуудал гарч, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж байна. Тиймээс дээрх тогтоолыг баталж, үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Гэрээ байгуулсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлж, дүгнэсний дараа 10 хувийг нь олгохоор журамд тусгасан аж.