Австралид бүртгэлтэй, метан хийн хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Jadegas holdings” компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-д хүргүүлжээ. Түүнчлэн эл төслийн 502 ам км талбайг үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлд хамруулахаар зохицуулагч байгууллагатай тохиролцсон аж. Энэ нь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хайгуулын нийт талбайн 80 хувь юм. Компани oнгoрсoн зургаадугаар сард төслийнхөө анхны нөөцийг ЭБМЗ-д бүртгүүлсэн нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор баталгаажсан анхны тохиолдол болсон. Тус талбайд Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны тавдугаар сарын 6-нд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж. Баталгаажсан нөөц нь төслийн талбайн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашид нөөцөө нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээ “Jade gas holdings”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг онцолжээ. Ташрамд, ЭБМЗ Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарын мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй, хайгуулын ажлын үр дүн, ордын нooц, уурхайн ТЭЗ ̄ зэрэг техникийн баримт бичгийг хэлэлцэж, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргадаг юм.
Д.Хэрлэн