Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Гаалийн байгууллагын албан хаагчдын 56 хувь нь эмэгтэй

Монголын гаалийн байгууллагад 1900 гаруй албан хаагч ажиллаж байгаагаас 16 хувь нь ГЕГ-т, 84 хувь харьяа гаалийн газар, хороодод ажиллаж байгаагаас 46 хувь нь Улаанбаатар хотод, 54 хувь хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй.
2024-03-07

Ирэх 7 хоногоос нөөцийн мах худалдаанд гарна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцлаа.
2024-03-07

АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүр нийлүүлэгджээ

”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ. Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
2024-03-07

Эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар оюутнууд ихэд сонирхсон байна.
2024-03-07

Нийслэлийн засаг захиргааны шинэчилсэн төлөвлөгөөг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулна. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, Засаг захиргааны шинэчлэл, төр хувийн хэвшлийн түншлэл, дэд төвийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, дагуул хотын талаар хэлэлцэж байна.
2024-03-07

468.2 мянган ам.долларын 829 949 ширхэг цэцэг импортолжээ

Манай улс энэ оны эхний хоёр сарын байдлаар 468.2 мян.ам.долларын 829 949 ширхэг амьд цэцэг импортолсон байна. Үүнээс 213.7 мян.ам.долларын 376 840 ширхэг сарнай авчээ.
2024-03-07

Өнөөдрөөс Вьетнам руу визгүй зорчино

БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна.
2024-03-07

Он гарсаар 3639 литр үнэртэй ус импортолжээ

Манай улс 2024 оны эхний хоёр сарын байдлаар 718.7 мян.ам.долларын 3639.0 литр үнэртэй ус, ариун цэврийн ус импортолсон байна.
2024-03-07

Англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.
2024-03-07

С.Амарсайхан: Зудын хүнд нөхцөлд буй өрхөд 560 мянган төгрөг өгч байна

УОК-ын шуурхай штабаас өдөр бүрийнэ 11:00 цагт зудын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 3 089 420 толгой мал хоргоджээ.
2024-03-07

Куба Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес цаашид олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцлоод тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа тодотгов.
2024-03-07

Сонгож болохгүй улс төрч #3: Шийтгэлээс бултагч Б.Чойжилсүрэн

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий.
2024-03-07

Сонгож болохгүй улс төрч #2: Хууль, дүрмийг уландаа гишгэгч Б.Пүрэвдорж

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий.
2024-03-07

Буйр нуур нь нүүдлийн шувуудын өндөглөн зусдаг бүс юм

Монгол улсын хэмжээнд 29 сав газар, 21 сав газрын захиргаа бий. Уншигч та бүхэнд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын мэдээллийг хүргэж байна. Тус сав газрын захиргаанд хамаарагдах уст цэгийн тоо бүртгэлийн мэдээллээс харахад 67 гол, таван рашаан, 261 нуур тойром, 111 булаг, 372 гүн өрмийн худаг, 451 гар худаг, 54 түр зуурын урсацтай гол горхитой.
2024-03-07

Жендэрийн эрх тэгш байдал, хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлнэ

ХБНГУ-ын санхүүжилтээр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА олон Улсын хөтөлбөр “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-т жендэрийн эрх тэгш байдлыг тусгах нь” сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалт семинарыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ҮТХН-ийн зорилтыг ахиулахад жендэрийн мэдрэмжтэй арга хэмжээг тодорхойлж, холбогдох талуудын оролцоог бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдал болон хүртээмжтэй оролцооны чадавхыг бэхжүүлэх зорилготой.
2024-03-07

Коксын үйлдвэрээс ялгарах утааны хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ

Тавантолгойн чулуун нүүрсний ордыг түшиглэн байгуулах коксын үйлдвэрээс ялгарах хаягдал, халуун утааны хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцлээ.
2024-03-07

Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахаар 15 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгууллаа

Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн азийн газрын захирал Мухаммед Эсан Ханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр АХБ болон Монгол Улс хоорондын 2024 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
2024-03-07

Унгар Улстай "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг хамтран хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр Сангийн сайд Б.Жавхлан тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой уулзлаа. Уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээрийг хийв.
2024-03-07

Эрдэс баялгийн сайд нарын уулзалтаар эрчим хүчний хэрэглээг бууруулах талаар ярилцлаа

УУХҮ-ийн сайд  Ж.Ганбаатар эрдэс баялгийн сайд нарын уулзалтад оролцлоо. Уулзалтаар байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд салбарынхан дэлхийд нэгдсэн нэг стандарттай байх уу, бүс нутгаар эсвэл улс бүр өөрийн онцлогт нийцсэн тус бүрийн стандарттай байх уу гэдэг асуудлыг хөнджээ.
2024-03-06

Гадаад валютын нөөц 2019 оноос хойшхи дээд түвшинд хүрчээ

Гадаад валютын албан нөөц хоёрдугаар сарын байдлаар 4.97 тэрбум ам.доллар хүрч, жилийн өмнөхөөс 46.4 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөнийг Монголбанкнаас мэдээллээ. Энэ нь 2019 оноос хойш гадаад валютын нөөц дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм.
2024-03-06