Технологид суурилсан санхүүгийн зах зээлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хороо, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран “FINSEC” форумыг өнөөдөр зохион байгууллаа. Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг төр, иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү форумд финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, хариуцсан ажилтнууд оролцжээ.
2024-03-06
PDAC 2024 чуулганы үеэр “Монголын өдөр” үйл ажиллагаа зохион байгууллаа
Канадын Торонто хотноо үргэлжилж буй PDAC 2024 чуулганд манай улс хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байхаа илэрхийлсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд хөрөнгө оруулагчидтай харилцан үр ашигтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар илтгэл, мэдээлэл танилцуулж, хэрэгжүүлж буй хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
2024-03-05
АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
АНУ, БНСУ-ын цэргийн албан ёсны төлөөлөгчид “АНУ, БНСУ-ын “Эрх чөлөөний бамбай” цэргийн хамтарсан сургуулилтыг гуравдугаар сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ” гэж мэдэгдлээ. Энэхүү цэргийн хамтарсан сургуулилт нь Пхеньян-Сөүлийн хооронд 2018 онд байгуулсан гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард хүчингүй болгосноос хойш болж буйгаараа онцлог.
2024-03-05
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно
Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-03-05
БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-аас 370, АНУ-аас 900 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.
2024-03-04
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд цахим технологийг нэвтрүүлж эхэллээ
2023 онд шинэчлэн баталсан Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь үзэл баримтлалттай байхаар заасан. Тус үзэл баримтлалыг Үндэсний Зөвлөл байгуулж, Засгийн газрын түвшинд хэлэлцэж батлахаар анх удаа хуульчилсан билээ. Энэ нь сургалтын хөтөлбөрийн чанар, тогтвортой байдлыг хангах эрх зүйн чухал зохицуулалт болсон юм.
2024-03-04
“Охидын чимээ” өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, боловсролын асуудлаар ярилцлаа
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын чимээ” өдөрлөгийг энэ амралтын өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг Монголын охидын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийслэлийн ерөнхий болорвсролын сургуулийн 800 гаруй сурагч хамрагджээ.
2024-03-04
Охид эрхийнхээ төлөө нэгдлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Good neighbors” Олон Улсын байгууллагатай хамтран "Because i am a girl” охидын эрхийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.
2024-03-04
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар хийнэ
Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.
2024-03-04
Уул уурхайн бүс нутгийн иргэдийн ядуурлын түвшин 2-3 дахин бага байна
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн багш, судлаачид “Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө" сэдэвт судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Тус судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт урт хугацаанд Монгол эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирснээр манай улсын эдийн засгийг 22 нэгж хувиар өсгөсөн талаар дурджээ.
2024-03-04
Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар иргэдтэй уулзжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
2024-03-04
Сургуульд эзэмшсэн мэдлэг олон улсын жишгээс 4 жилийн хоцрогдолтой байна
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт нь боловсролын салбарт эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Улмаар дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж эхэллээ.
2024-03-04
Хүүхэд, гэр бүлийн мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар солилцоно
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд даатгуулагч иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийг цахимаар бүрдүүлж болохоор, мөн нийгмийн даатгалын байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй байхаар холбогдон гарсан бүх журамд тусгасан. Батлагдсан журамд өмнө нь 7 хүртэл материал шаарддаг байсныг цөөлж 2-3 баримт бичгийг цаасаар, эсхүл цахимаар ирүүлж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.
2024-03-04