Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын талаар цасан шуургатай

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-28

Хятадын Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны гишүүд Монголд айлчилж байна

2023 оны зургадугаар сард хоёр орны хооронд гарын үсэг зурагдсан Санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨ3О-ны Төрийн өмчийн салбар хяналт, удирдлагын хорооны Төлөвлөлт хөгжлийн хэлтсийн нэгдүгээр түвшний байцаагч Шюэсоноор удирдуулсан төлөөлөгчид Монголд айлчилж байна. Айлчлалын үеэр дээрх төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрөө Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагын багтай уулзахаар төлөвлөжээ.  
2024-02-27

Элсэлтийн шалгалт долдугаар сарын 4-нөөс эхэлнэ

Долдугаар сарын 4-нд түүх, англи хэл 5-нд хими, газар зүй, нийгэм судлал, 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлээр элсэлтийн шалгалт авна.
2024-02-27

Монгол Улс дэлхийн үүрэн холбооны Конгресст хөл тавилаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчилж байна.
2024-02-27

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн  2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-02-27

Хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ыг төрөөс төлнө

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг байна. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандаж, мэдээллээ бүргүүлэх боломжтой.
2024-02-27

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцжээ

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жилийн хугацаанд ямар нөлөө үзүүлж, цаашид юуг өөрчилж сайжруулах талаар Бизнес эрхлэгчид санаа бодлоо илэрхийлж, шийдвэр гаргагчдад нэгдсэн саналаа хүргэх юм.
2024-02-27

Т.Баярхүү: 13 аймгийн 53 сум төмөр зудтай байна

Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 13 аймгийн 53 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
2024-02-27

УОК-т 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларчээ

Улсын онцгой комисст өнөөдрийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 560 сая төгрөгийн бараа, материалын хандив ирүүлжээ.
2024-02-27

БНЭУ парламентын номын сангаа цахимжуулжээ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт,  хуулийн төсөл боловсруулах, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.
2024-02-27

УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсад айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-02-27

Дарь-Эхийг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг хийж буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Дарь-Эх орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзжээ.
2024-02-27

Кавказ, Төв Азийн макро эдийн засгийн асуудлаар туршлага солилцож байна

ОУВС-ийн Казахстан дахь бүсийн техник туслалцааны төвөөс 2024 оны хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод “Макро-Төсөв” сэдэвт туршлага солилцох семинар болж байна. Тус семинарт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон ЭЗХЯ, СЯ-ны холбогдох албан хаагчид оролцож буй.
2024-02-27

Зудтай аймгуудад хугацаат цэргийн алба хаагчид ажиллана

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Тодруулбал, дээрх аймгуудад үүссэн зудын гамшгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 11 ангийн нийт 210 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.
2024-02-27

Кофены үр тариаг үйлдвэрлэхэд 132 литр ус зарцуулдаг

Уншигч таны ууж байгаа нэг аяга кофены үр тариаг үйлдвэрлэхэд 132 литр ус зарцуулдаг талаар watercalculator мэдээллээ. 1 кг үхрийн мах таны ширээн дээр очих хүртэл 18 000 литр ус шаардлагатай бол 1 кг хонины маханд 12 000 литр ус зарцуулдаг аж.
2024-02-27

Т.Тунгалаг: 334 сумын 1141 цэгт малын сэгийг устгаж байна

Хорогдсон 2 сая гаруй малын сэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг 334 сумын 1141 цэгт хийж байна. Энэ хүрээнд 6000  гаруй мэргэжилтэн, туслах ажилтан ажиллана.
2024-02-27

М.Ганхүлэг: 2.1 сая толгой мал хорогдоод байна

Зудын нөхцөл байдлын мэдээллийг УОК-ийн Шуурхай штабаас өдөр бүрийн 11.00 цагт мэдээлж байна. Өнөөдрийн мэдээллээр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох мэдээллийг өглөө.
2024-02-27

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих арга хэмжээг өргөжүүлнэ

Соёлын салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын зохицуулалтыг сайжруулах болон Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан гишүүдийн төлөөлөл 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Соёлын яамны төлөөллүүдтэй уулзалт хийн, санал солилцлоо.
2024-02-27

Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д эмчлэнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-нд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ.
2024-02-27

Экспортын зэс 8343, нүүрс 65-125 ам.долларын ханштай байна

2024 оны хоёрдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2024 оны нэгдүгээр сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцдог. Цайр тонн нь 2520.88, зэс 8343, хар тугалга 2086, цагаан тугалга 25 186.59, хөнгөн цагаан 2199.90, молибдени 43 744.57 ам.долларын ханшаар экспортлогдож буй.
2024-02-27