МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнгөрсөн пүрэв гарагт болж, тус байгууллагын ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонголоо. Танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Шарк” Д.Энхтүвшин 2024 оны парламентын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тул холбогдох хууль, журмын дагуу ийнхүү нөхөн сонгууль явуулсан юм.
2024-12-02
Хэрлэн голд 10 орчим насны хүүхэд осолдов
Онцгой байдлын газарт “Түгээмэл оюун” сургуулийн тавдугаар ангийн сурагчид хүн ба орчин хичээлийнхээ хүрээнд Хэрлэн голтой танилцсан юм байна. Энэ үеэр гурван хүүхэд голын усанд осолджээ.
2024-12-02
НХОГ-ын ерөнхий инженерийг саатуулсан байна
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын дарга асан С.Цэдэнсодномыг “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь АТГ-ын ажилтнууд баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хэд хэдэн объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэлээд орой болтол үргэлжилсэн аж.
2024-12-02
Чингэлтэйнхний дэмжлэгээр төлөөлөгчөөс гишүүн болсон Ц.Баатархүү
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-12-02
Хэдий болтол иргэдийг мунхруулах гэсэн юм бэ
Тартагтаа тулж, бултах, зугтах аргагүйд хүрсэн Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хотын удирдлагууд юу хийхийг өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэв. Агаарын бохирдол асуудал биш юм шиг гүрийж, юу олоогүй мэт царайлж байсан дарга нар арга буюу үнэнд гүйцэгдэн, сайжруулсан гэх түлшээ сайжруулах талаар ярьжээ. Харамсалтай нь, дарга нарын танилцуулсан ажлуудын дотор агаарын бохирдлыг бууруулах нь гэсэн итгэл төрөхөөр хэмжээний амлалт байсангүй.
2024-12-02
Сэргээн засварласан үзмэрүүдийг дэлгэлээ
Соёлын өвийн үндэсний төвд “Сэргээн засварласан үзмэрүүд-2024” үзэсгэлэн дэлгэжээ. Тус төв дэргэдээ Сэргээн засварлах газартай. Уг газрын 13 сэргээн засварлагч энэ онд улс, аймгийн 35 музей, соёлын байгууллагын 161 үзмэрийг сэргээн засварласан юм байна. Тэдгээрээс 20 гаруй байгууллагад хадгалдаг, түүх, соёлын хөдлөх 36 дурсгалыг үзэсгэлэнд тавьжээ. Энэ нь соёлын байгууллагын ажилтнуудад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ.
2024-11-29
Манай улсад ХДХВ-ийн халдвартай 667 хүн байх магадлалтай
ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохионо. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш бэлгийн замаар дамжих халдварт өвчний 9208 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 570-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ төрлийн халдварт өвчний 47.7 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19.6 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.
2024-11-29
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын дулаан зогсоол дүүрчээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч терминалын барилгын I давхарт 220 машины авто зогсоол байдаг. Гадаад руу явж буй иргэд тэнд тээврийн хэрэгслээ төлбөртэйгөөр байршуулж, хамгаалалтын албаныханд нь хариуцуулж үлдээдэг юм. Сүүлийн үед дулаан орныг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор тус зогсоол байнга дүүрэн, уртаас урт дараалалтай байх болжээ. Нисэх буудлын зохион байгуулалт, менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-иас үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад байна.
2024-11-29
“Босоо ноён” клубийн тамирчид ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртлээ
Италийн Монтесильвано хотод зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын тамирчид 80 гаруй орны шатарчидтай улсаа төлөөлж өрсөлдсөн. Дээрх тэмцээнд оюунаа сорьсон тамирчдаас шагналын салхи хагалж, “Босоо ноён” клубийнхнээс 31 дүгээр сургуулийн 5а ангийн сурагч И.Цэлмүүн 8.5 оноо авч, xүрэл медаль xүртэв.
2024-11-28
Азийн өвөрмөц амьтдад Монголоос соотон алагдаага багтав
Английн ВВС телевизийн бүтээсэн Ази тивийн өвөрмөц, ховор амьтдын тухай “Asia” баримтат, цуврал кинонд Монголоос соотон алагдаага (алагдаахай)-ыг онцолжээ. Дэлхий дахинаа алдартай агентлагийн уран бүтээлчид манай улсад л харж болох нэн ховор төрөл зүйлийг дүрс бичлэгт буулгахаар Өмнөговь аймагт хоёр жил дараалан, тус бүр нэг сарын хугацаанд ажилласан гэнэ. ВВС-гийнхэн уг бүтээлээ удахгүй олны хүртээл болгохоор төлөвлөж, триллерийг нь цацаад байна.
2024-11-28
Монголд стандартын шаардлага хангах шошготой бүтээгдэхүүн нүдний гэм
Монголчууд бид аливаа зүйлийн үзэмжид ихээхэн анхаарал хандуулдаг. Шинэ загварын гар утас гарахад хуучнаа хурдхан шиг л зарж, дараагийн загварыг нь авдаг. Азын гэх дугаар анддаггүй, аль түрүүлж авснаараа “зиндаархдаг” ард түмэн. Шинэ утас, автомашин авахдаа эд анги бүрийг нь нарийн шинжиж, бараг л “ясыг нь цайтал” шалгадаг.
2024-11-28
СУРВАЛЖИЛГА: Яруу найргийн их баярыг “Морин хуурын хэл” өнгөллөө
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд Соёлын төв өргөө шиг өргөн хүрээтэй танхимд бус, цомхон суудалтай Улсын филармонийн концертын танхимд болов. Наадам эхлэхээс дуусах хүртэл хоосон суудал харагдсангүй. Түүнчлэн цөөнгүй үзэгч танхимыг захалж зогсоод, яруу найрагчдын шүлэг бүтээлийг сонсож байв. 30 дахь удаагийн “Болор цом”-ын тэргүүн яруу найрагч Н.Гантулга, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа нар наадмыг хөтөллөө.
2024-11-28
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Засгийн газар 2025 оныг “Залуусыг дэмжих жил” хэмээн зарласан. Үүний хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх гэнэ. Уг стратегийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгажээ. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.
2024-11-28
Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв
Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28