Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг байнгын хороод хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд 3.5 тэрбум олгохоор төсвийн тодотголд тусгасан гэх асуудал олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Надад нуух хаах юм байхгүй. Аливаа зүйл ил тод байх зарчмынхаа хүрээнд бүх мэдээллийг нягтлах хүсэлт гаргалаа. Хүсэлтийн хүрээнд үнэнийг тогтоох байх. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголын заалтад байхгүй асуудлаар хүнийг гүтгэж харлуулах, төсвийг унгаах үйлдлүүд байх шиг байна.
СХД-т байдаг сургуулиас төр засагтай хамтрах ямар ч хүсэлт тавиагүй. Есдүгээр сарын 1-нд СХД-т байгуулаад ахлах ангийн хүүхдүүд аваад ажиллаж байгаа юм билээ. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө улс төржилтөд өртөж байгаад их харамсаж байна. Төсвийн хууль дээр энэ зардлыг нэгд нэггүй заасан. Ямар нэгэн еxcel файлаар, хэн нэгний явуулгаар төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зөвшөөрөхгүй. Төсвийг еxcel файлаар биш төсөл харж хэлэлцдэг" гэх мэдээллийг өглөө.