Том ширхэгтэй цас малгайлан орж, нийслэл хот цагаан нөмрөгөөр гоёж, агаар цэвэршиж, чийгшиж байгаа нь хамарт мэдрэгдэнэ. Хажуугаар өнгөрч буй хүмүүс цасны тухай хоорондоо ярилцаж, бие биеийнхээ зургийг дарж өгч цастай холбоотой нэг дурсамж бүтээж буй мэт. Цаснаас аз жаргал мэдэрч, инээмсэглэл дүүрэн алхах хүмүүсийг харах мэдрэмж нь өөрөө гайхалтай байлаа. Энэхүү гайхалтай мөчийг "Өнөөдрийн дуран" -даа буулгалаа.