УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Авилгатай тэмцэх газрын үүдэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буйгаа илэрхийлж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, " СХД-ийн "Их засаг кингс" төрөлжсөн ахлах сургуулийн жилийн сургалтын төлбөр, 640 хүүхдийн суудалтай нэг хүүхэд бүрд хувьсах зардал 5.5 сая төгрөг гээд нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд өгөхөөр болоод сангийн яамд хүлээлгээд өгсөн нь хэвлэл мэдээллээр гарсан. Энэ айл ам дөрвүүлээ. Хэчнээн сургууль ажлуулж, жилд олон оюутнаас хэдэн сая төгрөгөөр төлбөр авдаг. Тэдэнд дутаад гачигдаад байгаа юм байхгүй. Монголын төрийн тогоо руу яагаад өнгийв гэдэг асуудал хурцаар хөндөгдөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал яг одоо үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж, АТГ-т шалгагдах ёстой. Дөнгөж сая төрийн тусгай хамгаалалт хүч түрэн орж ирээд бичиг баримт, цаасыг маань булаах гэж оролдлоо. Үндсэндээ монголд шударга ёс ингэж алдагдсан байна. Монгол ард түмэн эдгээр хулгайч нартай ясаан цайтал тэмцэх хэрэгтэй. Бид Ерөнхий сайд Н.Учралыг огцрох хүртэл суулт зарлана" гэх мэдээллийг өглөө.