Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

“Аддамсын гэр бүл”-ийн адал явдлыг хөнгөн инээд, хөгжмөөр дамжуулан хүргэх нь

Улсын хүүхэд, залуучуудын театрынхан шинэ оны анхны бэл­­гээ задаллаа. Хүүхэд, залуусын шимтэн үзэх дуртай дэлхийн алдарт “Аддамсын гэр бүл” хөгжимт жүжгийг тус театрынхан албан ёсны эрхтэй­гээр толилуулахад бэлэн болоод байна. Монголд анх удаа тавигдаж буй тус жү­жиг нь инээдмийн, аймшгийн, мюзикл төрөл хосолсноороо онцлогтой.
2026-01-10

Таван өөр ертөнцөөр аялуулах “Unity” үзэсгэлэнд саатаарай

Таван өөр ертөнцөөр аялуулах “Unity” үзэсгэлэнд саатаарай
2026-01-06

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ. 
2025-12-23

The HU хамтлаг он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтана

Уламжлалт ёсоор төв талбайд 12 сарын 31-нд "Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүн зохион байгуулагдана. Энэ удаагийн шинэ жилийн тоглолтод The HU хамтлаг оролцож, он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтахаар болжээ. Монголоос анх удаа Billboard чартыг тэргүүлж, ЮНЕСКО-гийн “Энх тайвны элч” цолыг хүртэж, дэлхийд танигдсан хамтлаг билээ. 
2025-12-23

Ч.Мишээл: Бид цөөхүүлээ ч нэгдэж, нийлж чадвал хүчтэй юм байна гэдгийг мэдэрсэн

“Silk Way Star” Азийн олон улсын уралдаанд Монгол Улсаас дуучин Ч.Мишээл оролцож, 12 орны шилдэг дуучидтай өрсөлдөн, Гран при шагнал хүртсэн билээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2025-12-15

"Moon dance" хамтлагийнхан ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртлээ

Дэлхийн бүжгийн холбооноос Австри улсын Винер Нойштадт хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан стандарт бүжгийн ДАШТ-д Монголоос “Moon dance” 11, “Star” хамтлаг 13 дахь удаагаа улсаа төлөөлж оролцлоо.
2025-12-15

“Moon dance” стандарт бүжгийн ДАШТ-ээс медаль хүртсэн Азийн анхны баг боллоо

Модны намуухан амьсгал Чавхдасны үл мэдэг чичирхийлэл Сэтгэлд хүрэх зөөлөн хэлхээс Хийлийн дотоод аялгууг бид хөдөлгөөний хэлээр тайлж, эрч хүч, уянга, мэдрэмжийн төгс зохицлоор “Сэтгэлийн утас”-ыг урлана... 
2025-12-08

Агуулгаасаа хол төөрсөн “Хөх тойрог”

Утаа уушгилж, уйтгарт саарал тэнгэр дээрээс дарсан Улаанбаатарын стресс бухимдалтай өвлийн эл саруудад үзэгчид цэвэр агаар “амьсгалахаар” театр зорих нь элбэг. Ийм л үед хөгжим, бүжиг, дуурь, жүжиг, уран зураг, кино зэрэг урлагийн бүх л төрлөөр шинэ бүтээл гарч, авьяас билигтнүүд тайз, дэлгэцнээ халгиж цалгидаг билээ. Өнгөрсөн сарын 30-нд “Орфей” театрынхан “Гэм зэм” жүжгээ сүүлчийн удаа тоглов. Шинэ жилийн уур амьсгал орсон арванхоёрдугаар сард нийслэлийнхэн “Цөмөөхэй”-гөөр амьсгална. Үдэш бүр л хаа нэгтээ урлагийнхан үзвэрээ толилуулж байна шүү дээ. Үүний нэг хэсэг болсон “Хөх тойрог” жүжгийг энэ удаад онцолъё. Тус бүтээлийг өнгөрсөн сарын 28, 29-нд Төмөр замын чуулга “Ган зам” паласт тоглосон юм.
2025-12-08

Нөлөөлөгч

220 гаруй жилийн тэртээх нэгэн уран зураг хэрхэн нөлөөлөгч болсон түүх тун сонирхолтой. Энэ бол Францын зураач Жак-Луи Давидын “Хатагтай Рекамьегийн хөрөг”. Тэрбээр XIX зууны эхэн үеийн Францын шинэ эзэнт гүрний үед гарсан Директорын хэв маягт нийцүүлэн Парисын дээдсийн хүрээлэнд алдартай хоёр эмэгтэйн хөрөг бүтээсний нэг нь энэ юм. 1800 онд “төрж”, Луврын музейн Денон галерейд залагдсан эл зураг 1990 онд “алдагдсан” түүхтэй. Тодруулбал, тухайн үед суут зураач, барималч Пьер Огюст Ренуар (1841-1919)-ын “Сууж буй эмэгтэйн хөрөг” хулгайд өртсөн ч зарим хэвлэлд “Хатагтай Рекамьегийн хөрөг” хэмээн ташаа мэдээлсэн аж.
2025-12-05

ТҮДЭВИЙН ­ЕРТӨНЦ ­­IV

Үргэлжлэл. Түрүүч нь 2025 оны арваннэгдүгээр сарын 19­ний өдрийн №214 (8278), 25­ны өдрийн №217 (8281), арванхоёрдугаар сарын 01­ний өдрийн №220 (8284)­д
2025-12-05

Гавьяат жүжигчин М.Бадамгаравын театр, кинонд бүтээсэн зарим дүрийн онцлог

Улсын төв театр, “Бөмбөгөр ногоон” театрын уран бүтээлчдийн бүтэц бүрэлдэхүүн, үзвэр, урын сангийн бодлого төлөвшин, Зөвлөлтийн театрын сургагч багш нарын жү­ жигчидтэй ажиллах, сургах дадлагажуулах үйл хэрэг шинэ шатанд гарч, залуу жүжигчдээр театр хүчээ сэлбэсэн 1930-аад оны сүүлч. Тухайн үед тус театрын тайзнаа М.Ядамсүрэн, Ши.Аюуш, Д.Намдаг зэрэг үндэсний зохиолч­ дын жүжгүүдээс гадна Өрнийн болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг орчуулж, ихэвчлэн орос сургагч, найруулагч В.Борейшо, А.Рабинович, Г.Уварова, А.Испольнев нарын найруулгаар Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопедевегийн “Хонины булаг”, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц” зэрэг сонгодог жүжиг тавигдаж, манай театрын “Алтан үе”-ийн алдарт жүжигчид дахин давтагдашгүй дүрүүдээ амилуулан мөнхөлсөн, урлан бүтээх авьяас билиг, онгод хийморь нь бадарсан үе байлаа.
2025-12-03

NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болжээ

NETFLIX-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. Тодруулбал, "Physical Asia" шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьсан бөгөөд Солонгосын багийн ахлагч Ким Дунхён шоунд ялбал Монголд очно хэмээн амласан билээ. Ийнхүү тэд амласан ёсоор Монголд дахин уулзаж, үзэгчдэд шоуны шинэ өнгө төрхийг харуулах аж.
2025-12-03

Жаззын амь халуун үдэш “City swing”

“Тас хар огторгуй нойрсон тайваржаад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар Орь залуу нас саран шиг туяа цацаад Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ” хэмээн радиогоор эгшиглэх “Орь залуу нас”, “Аялан дуулдаг чиний минь хоолойтой Адилхан өнгөөр уянгалан ганганаад” гэж орцоос орц дамжин дуулагдсан “Аяны шувууд”, “Баян далайн ус шиг Бялхам сэтгэлт аав минь”
2025-12-01

Хушга бүдүүн гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг

Хушга тархины үйл ажиллагаанд сайн гэхч­ лэн эл самрын ач тус тоймгүй. Тэгвэл бүр илүү гайхалтай чадварыг нь АНУ-ын Коннектикутын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэд нээсэн талаар “Cancer рrevention research” сэтгүүлд нийтэлжээ. Хушга тогтмол хэрэглэх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг клиник судалгааны үр дүн харуулсан гэдгийг тус багийнхан танилцуулсан байна.
2025-11-29

Аман хэл хуурын эртний 100 гаруй үзмэрийг дэлгэх нь

Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл, зэмсэг болох аман хэл хуурын талаарх агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгахаар судалгаа, мэдээлэл боловсруулж буй билээ. Хүн төрөлхтний эртний хөгжим гэгддэг Аман хэл хуурын дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-нд олон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жил манай улс эл өдрийг “Эртний хэмнэл-эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэхээр болсныг тус нийгэмлэгээс мэдээлэв. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд уг өдөрт зориулсан цогц үйл үйл ажиллагааг түүх судлаачид, хөгжмийн багш нарыг хамруулан зохион байгуулах гэнэ.
2025-11-29

“Болор цом 43” наадмын шилдгээр Н.Минжинсайхан тодорлоо

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 43” яруу найргийн наадам Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр болж өнгөрөв. Уг наадам нь зөвхөн шилдэг шүлэг шалгаруулаад зогсохгүй шинэ авьяасыг түгээн дэлгэрүүлэх, уран зохиолын ертөнцийг шинэлэг санаагаар баяжуулдаг хэмээн үзэгчид үздэг. Энэ жилийн шилдгээр МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч, сэтгүүлч Н.Минжинсайхан тодорсон бол дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой, гутгаар байрт “Болор цом”-ын эзэн найрагч До.Болдхуяг, дөрөвдүгээр байрт М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Эрдэнэ-Очир, тавдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ганхүрэл нар шалгарсан юм.
2025-11-28

Таллины кино наадмаас Ж.Сэнгэдоржийн “Сэтгэлийн зураг” шагнал хүртэв

Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдорж “Сэтгэлийн зураг” (The Muralist) хэмээх шинэ­хэн бүтээлээрээ шалгарч, Network for the promotion of Asian cinema буюу Азийн киног дэмжих сүлжээний шагнал хүртлээ. Мөн түүний “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” уран бүтээл нь өнгөрсөн жилийн үндсэн өрсөлдөөнт хэсгийн Гран при болон шилдэг зураачийн шагналыг хүртэж байв.
2025-11-26

Түдэвийн ертөнц II

Хэрвээ гүйлгэхгүйгээр бодож, тунгааж унших юм бол Түдэв гуайн оюун санааны ертөнцөөр аялах нь маш урт хугацааг эзэлнэ. Унших тусам шинэ шинэ онцлог нь нүдний өмнө тодорч, тэгэх тусам гайхах, энэих хүнтэй уулзаж, учирч явсандаа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.
2025-11-25