Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто зам оноос өмнө ашиглалтад орно

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчилж байна. Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байгаа юм.
2023-09-15

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал Руанда Улсад болно

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны анхны хуралдаан есдүгээр сарын 13-ны өдөр Нью-Йорк хотноо боллоо.
2023-09-14

АХБ-ны 150 сая ам.долларын санхүүжилтээр баруун бүсэд зам тээврийн төсөл хэрэгжүүлнэ

Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын зээлийг Монгол Улсын баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэл зарцуулахаар төлөвлөжээ.
2023-09-14

Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг үе шаттай нээхээр БНХАУ-ын талтай тохирчээ

БНХАУ нь Казахстан, ОХУ, Вьетнам, БНАСАУ зэрэг улсуудтай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө одоогоор нээгээгүй байгаа юм.
2023-09-14

Эрээн-Замын-Үүд чиглэлд 16 галт тэрэг гарчээ

Есдүгээр сарын 1-10-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 16 галт тэрэг гарсан мэдээлэл байна
2023-09-13

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК, “БНДС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК, “ДБЭХС” ТӨХК, “Хэнтий-Ус” ХХК-иудын хийгдэж буй их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
2023-09-12

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувьд хүрчээ 

Тодруулбал, үйлдвэр, компани тус бүр 2023 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2023-2024 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, төлөвлөгөөт хугацаанаас хоцорч буй ажил зэргийн талаар мэдээлэл өгсөн байна. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил өчигдрийн байдлаар дунджаар 74 хувьд хүрсэн нь өмнөх оныхтой ойролцоо буюу нэг хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Салбарын яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг эрчимжүүлж, оргил ачаалал эхлэхээс өмнө буюу ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд дуусгахыг үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүдэд үүрэг болгожээ. 
2023-09-12

БНХАУ-ын Жинжөү боомтоор ачаа тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ

Зам, Тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Жинжөү боомтод ажиллалаа. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог. Жилдээ 100 сая тн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт.
2023-09-11

Шинэ "Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

Хархорум хот Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж
2023-09-09

 Баррель газрын тосны ханш 90 ам.долларт хүрэв

UBS банкны шинжээч Гиованни Стауново “Энэ оны дөрөвдүгээр улиралд өдөрт 1.5 сая гаруй баррель газрын тосны хомсдол үүсэж болзошгүй гэж бид таамагласан” хэмээн өгүүлжээ. Тус банкныхан “Brent” маркийн баррель газрын тосны үнэ 2023 оны эцэст 95 ам.долларт хүрнэ гэж таамагласан аж. Ташрамд дурдахад, “Brent”, WTI төрлийн бүтээгдэхүүний фьючерс ханш өнгөрсөн зургадугаар сарын эцсээс хойш 20 гаруй хувиар өсжээ. Хойд хөршөөс манайд нийлүүлэх шатахууны хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орох, эсэхийг АМГТГ-аас тодруулахад “ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүнийг гэрээний дагуу авна, хэмжээнд өөрчлөлт орохгүй” гэв. 
2023-09-07

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд 45-60 хоногт тээвэрлэгдэж байна

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 21-29-ний хооронд нийт 21 галт тэрэг гарсан мэдээлэл байна.
2023-09-05

Америк руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил өрнөж байна

АНУ-ын тээврийн аюулгүй байдлын захиргааны судалгааны баг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллалаа.
2023-08-29

Хятад улсын долдугаар сарын экспорт 1.83 их наяд юаниар илэрхийлэгдэж байна

Хятад улс долдугаар сард 1.83 их наяд юанийн бараа, бүтээгдэхүүн экспортолжээ.
2023-08-28

Авто замын сангуудад аудит оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, ярилцлаа.
2023-08-28

Батерей хуримтлуурын системийг ондоо багтаан ашиглалтад оруулна

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх амралтын өдрүүдэд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн барилга угсралтын ажилтай танилцлаа.
2023-08-28

Агаарын бохирдлыг шийдэх боломжоо алдсаар байх уу

Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, эрчим хүч, цахилгааны эх үүсвэрийнхээ дийлэнхийг нүүрснээс хангадаг тул ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээгээр олон улсад дээгүүрт жагсдаг. Хатуу түлшний хэрэглээг халах, үгүй ядаж бууруулах, агаарын бохирдлыг багасгахын тулд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үлэмж хөрөнгө зарцуулсан ч үр дүнд хүрэлгүй өдий хүрлээ. Тэгвэл нүүрсний давхаргын метан хийгээрэрчим хүч, дулаан үйлдвэрлэх төдийгүй ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бий. Нүүрсний нөөц арвинтай бүсэд давхаргын метан хий ихээр үүсдэг бөгөөд нүүрсийголборлох явцад ямар нэгэн хэмжээгээр дэгдэн хүлэмжийн хий ялгаруулдаг аж. Нөгөөтээгүүр, түлш, эрчим хүчний үнэт түүхий эд үргүй хаягдаж буй юм. 
2023-08-25

Грек улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь грек юм. Бүгд найрамдах Грек улсын дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийлээ.
2023-08-24

Тонн зэсийн үнэ 8330 ам.долларт хүрэв 

Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ. 
2023-08-24