НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо нь Монгол Улсад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд энэ хугацаанд дэд хорооны гол зорилго нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үйл ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн хамтарсан хяналт шинжилгээ хийх гэдгийн онцолсон.
Энэ хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид Монгол Улсад ажиллаж буй НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны бүрэлдэхүүнтэй хамтарсан хяналт шинжилгээ хийлээ.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх конвенцын нэмэлт протоколд “Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллага” нь хүн өөрийн хүслээр зорчих эрхгүй газруудад тогтмол хяналт шинжилгээ хийнэ гэж заасан дагуу ШШГЕГ-ын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, ШШГЕГ-ын харьяа баривчлах төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ачлалт хүүхдүүд” ТББ-д хяналт шинжилгээний хүрээнд ажиллалаа.
Хяналт шинжилгээний хүрээнд хүн өөрийн хүслээр зорчих эрхгүй газруудад байгаа хүмүүсээс хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар асуумж авч, ганцаарчлан уулзаж санал хүсэлтийг сонслоо.
НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороо нь Монгол Улсад ажилласан ажилласан тайлан болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай хэрэгжүүлэх зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд хүргүүлнэ.