Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя

Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХААН Банк бүх төрлийн кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан урамшуулалт аян зарлалаа.
2026-07-02

“Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох гэж МАН яарч байна” 

Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг албан тушаалд тус банкны Төлбөр, тооцооны газрын захирал Э.Анарыг нэр дэвшүүлсэн юм.
2026-07-01

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд арилжаалав 

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн баасан гарагт олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд арилжаалжээ.
2026-06-30

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм.
2026-06-29

Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг ахин гурван жилээр сунгав

Олон улсын төлбөр тооцооны банк болон Хятадын ардын банкнаас хамтран зохион байгуулсан хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Хятадын ардын банкны ерөнхийлөгч Пан Гун Шэн нар албан ёсоор уулзан, хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилц­жээ.
2026-06-29

Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага өнөөдөр 09:24 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг, Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2026-06-25

Хүүхдэд эрсдэлтэй 7844 объектыг шалгаж, 17 977 зөрчил илрүүлжээ

Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унаж, амь эрсэдсэн харамсалтай явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болсон. Хот, хөдөөгүй хүүхдэд ээлгүй орчин, аюул, эрсдэл дүүрэн байна. Иймд улс орон даяар “Хүүхдийн төлөө “за” бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн.
2026-06-25

Зардлаа нэмж, өрөө өсгөсөөр дефолт зарлах вий 

Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 40.2 тэрбум ам.доллар байсныг Монголбанкнаас мэдээлсэн. Нэг ам.долларыг 3500 төгрөгтэй тэнцэнэ гэвэл бид 140.7 их наяд төгрөгийн өртэй байгаа хэрэг. Гэтэл энэ онд улсын төсвийн орлогыг ойролцоогоор 32 их наяд төгрөг хэмээн тооцсон бөгөөд бөгөөд төсөвт төвлөрүүлж чадах хөрөнгөөсөө 4-4.5 дахин их өр тавьсан байна.
2026-06-25

Бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны зургаадугаар сарын ээлжит хурлын шийдвэрийг өчигдөр танилцууллаа. Тус хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Учир нь Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж буй аж.
2026-06-25

Эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ

Монголбанкнаас энэ оны эхний улирлын “Бизнесийн төлөвийн түүвэр судалгаа”-г олон нийтэд танилцууллаа. Энэ нь тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил, цаашдын чиг хандлагыг аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн онолын аргачлалаар үнэлдэг макро эдийн засгийн тайлан юм.
2026-06-24

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ

Хүн амын дунд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Завхан аймгийн төв Улиастай хотноо нээлтээ хийлээ.
2026-06-22

Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ

Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүчээлэгч, нэрт уран бүтээлч Жалхаажавын Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийж, урлаг сонирхогчдын хүртээл болж байна.
2026-06-22

Энэ жил 4 аймагт хэрэгжих “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ

Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээлтээ хийлээ.
2026-06-19

Юанийн ханш 535 төгрөгт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэв

Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулраад байна. Мягмар гарагт Монголбанкнаас зарласан юанийн хаалтын албан ханш 529.18 нэгжийн түвшинд хүрсэн нь 2023 оны II сарын дээд цэг болох 519.75 нэгжээс дахин 10-аар суларсан үзүүлэлт боллоо. Тэгвэл өчигдөр 14.00 цагийн үед Төвбанкны албан ханш 529.15-тай байсан бол арилжааны банкуудын бэлэн бус ханшаар нэг юань авах нь 526.90, зарах нь 530.70, бэлнээр зарах нь 533.60 төгрөг байв. Харин “Найман шарга” валютын захад өчигдөр нэг юанийг 531 төгрөгөөр авч, 535-аар зарж байсан юм. 
2026-06-18

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсжээ

Манай улсын мөнгөний нийлүүлэлт тавдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 27.5 хувиар өсөхөд төгрөгийн хадгаламж 5.9, харилцах 2.9, валютын харилцах 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөө банканд хадгалах сонирхол өндөр буй юм. Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 их наядад хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн гэнэ.
2026-06-17

Залуучуудын бизнесийг дэмжихэд 80 сая ам.долларын санхүүжилт олгоно

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) Монгол Улсад 80 сая ам.долларын санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү санхүүжилтийг дотоодын банкаар дамжуулан аж. Залуу­чуудын ажлын байр, бизнес эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зээлийн үүсвэр чиглэх юм.
2026-06-10

Инфляцын түвшин 11.2 хувьтай байна

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн сарын хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Энэ үеэр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн төдийгүй дотоодын инфляц сүүлийн саруудад хоёр оронтой тоонд хэлбэлзэж буйг тодотгосон байна. Эл өсөлтийн 60 орчим хувийг хүнсний барааны үнийн хөөргөдөл дангаар бүрдүүлж байгаа юм.
2026-06-10

Нийслэлд гол нэрийн барааны дундаж үнэ нэмэгджээ

Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.
2026-06-05