Газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим санхүүжилтийг шийдвэрлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагад даалгалаа.
2024-05-22
Парисын олимпод зориулсан виза картууд цөөн тоогоор гаргалаа
Спортын гайхамшгийг хүн төрөлхтөнд тунхаглан зарладаг XXXIII дахь удаагийн зуны олимпын наадам Парис хотноо эхлэхэд 68 хоног үлдлээ. Шилдгийн шилдэг 1000 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх өдрийг дэлхий нийтээрээ хуруу даран хүлээж байгаа энэ цаг мөчид ХААН Банк спортын үнэнч шүтэн бишрэгчдэдээ зориулан дахин давтагдашгүй загвартай, Монголын анхны LED гэрэлтэй төлбөрийн картыг Олон улсын олимпын хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр харилцагчдадаа санал болгож байна.
2024-05-21
“Монгол-Швейцар 60 жил” ялтсан дэвсгэрт худалдаанд гарав
Монгол Улс болон Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Монголбанк, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Монгол-Швейцар 60 жил” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг худалдаанд гаргалаа.
2024-05-21
Үнэт цаасны арилжаа 94.5 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд орсон талаар мэдээлэв. Ингэснээр дээрх арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар, үнэт цаасны тоо ширхэг 21.9 хувиар өслөө.
2024-05-21
Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2024-05-20
Боловсролд зарцуулах жил нэгээр нэмэгдэхэд орлого 3.8 хувиар өсдөг
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллагчдын эзэмшсэн боловсрол, мэргэжлийг ажлын байран дахь шаардлагатай нь харьцуулсан судалгааг Монголбанкнаас гаргажээ. Ажиллах хүчний судалгааны 2010-2022 оны тоон өгөгдөлд тулгуурлан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх боловсролын босоо болон хөндлөн зөрүүг тооцов. Тухайлбал, нийт ажиллагчдын 8.5 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос дээгүүр боловсролтой буюу боловсролын илүүдэлтэй, нийт ажиллагчдын 13.7 хувь нь ажлын байранд шаардагдах боловсролоос доогуур боловсролтой буюу боловсролын дутагдалтай, 77.9 хувь нь ажлын байранд тохирсон боловсролтой байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс боловсролын илүүдэлтэй, харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс боловсролын дутагдалтай аж.
2024-05-20
Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай
Хүний амьдралын мөчлөг, сэтгэлийн дотоод гуниг баясал нь байгалийн мөчлөгтэй адил мөхөж бас сэргэж байдаг. Орчлонгийн бүх зүйл өөрийн замналаар урсана, хайлна, нүүнэ, бас үгүйрнэ. Энэ ертөнцийн жам ёсыг хүлээн зөвшөөрч, амьдралын урсгалыг сөрөн явахдаа сайн мууг дэнслэхийн оронд, түүнийг зөнгөөр нь орхих, урсан өнгөрөх цаг хугацааг “Зааг” үзэсгэлэн дүрслэн харуулжээ.
2024-05-18
Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болжээ
ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцууллаа. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ
2024-05-17
Татварын орлого 46.8 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламж тус хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 44.5, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийнх 9.9 их наяд болж, 47.8 хувиар өссөн байна. Татварын орлого 46.8 хувиар өсөж, 9.4 их наяд төгрөг болоход орлогын албан татвар 74.9, онцгой албан татвар 64.1, нэмэгдсэн өртгийнх 37.3, нийгмийн даатгалынх 15.6, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнх 40.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
2024-05-17
“Бага хүүтэй зээлийн хөтөлбөрүүд төсөвт ачаалал үүсгэнэ”
АН-ын “4-11” мэдээллийн парламентаас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөний эдийн засагт учруулах сөрөг үр дагаврын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх Р.Даваадорж “Уг хууль нь Төсвийн болон Банкны тухай хуулийг зөрчсөн. Эдийн засагт сөрөг нөлөө авчрах, таван тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөдөлгөөн өрнүүлэх нь
2024-05-17