Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Цонхны цаанаас чихэр долоолгосон 100 хоног 

Аливаа Засгийн газрын ажлын гараа, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвийг эхний 100 хоногоор нь хэмждэг бичигдээгүй хууль улс төрд бий. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд энэ хугацаанд “дурсагдах” ажилтай байх гэж хичээдэг нь нууц биш. Монгол Улсын 35 дахь Ерөн­хий сайд Н.Учрал ч 100 хоногтоо хийсэн ажилтай, олонход таалагдсан шийдвэр гаргахыг эр­мэлзжээ.
2026-07-08

Богдхан уулыг “боомилсон” төмөр хашаануудыг буулгая

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал мөрөөдлөө биелүүлж, Чандманийн амны Хийморийн овоо орчимд зэрлэг амьтны эко гарц байгуулах гэж буй аж. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан энэ талаар хуваалцаад, нийслэлийн ерөнхий архитектор Б.Батцолмонгийн гарын үсэг бүхий ажлын зураг хавсаргажээ.
2026-07-07

Улсын комиссынхны увайгүй үйлдлүүд хэзээ төгсгөл болох вэ 

Барилга, байгууламж хүлээн авч, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгодог Улсын комиссынхон хээл хахуулиар гарын үсгээ үнэлж буй талаар манай сонин удаа дараа хөндсөөр ирсэн. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 25-ны 128 (8422) дугаартаа “Улсын комиссынхны гарыг хүндрүүлж, халаасыг нь түнтийлгэхгүй бол барилгыг ашиглалтад хүлээн авахгүй” нийтлэлээрээ хээл хахуулийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн болон өдгөө мөрдөн шалгуулж байгаа хүмүүсийн талаар хүргэсэн билээ. 
2026-07-07

Хууль бус, хүнд суртал нь саад болж байна

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн оролцоог хумих чиглэлд томоохон ре­­формуудыг “тунхаглаж”, эрх баригчид ар араасаа сүржин мэдэгдэл хийх ч бодит байдалд нөхөрлөл, компани байгуулахын тулд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн явцаас эхлээд олон хүнд сурталтай нүүр тулж буй юм.
2026-07-06

Хөрсөнд буудаггүй хөтөлбөрийн шинэчлэл 

“Залруулж болох сорилт болохоос биш, амьдралын сорилт биш”. Боловсролын сайд Л.Энх-Амгалан элсэлтийн шалгалтад тааруу оноо авсан төгсөх ангийн сурагчдад ийм “сургамж” хайрлалаа. Энэ жилийн элсэлтийн шалгалтын дундаж оноо улсын хэмжээнд урьд жилүүдийнхээс эрс доогуур гарсан нь зөвхөн төгсөх ангийн сурагчид, тэдний гэр бүл, ойр дотнынхны асуудал төдий бус, манай улсын боловсролын салбарын гажуудал, доройтлыг илчлэн харуулсан явдал байлаа.
2026-07-06

Хууль “машиндсан” өдрүүд

Өнгөрсөн намрын улс төрийн гацааг 2026 оны хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд нөхөх гэж гишүүд өглөө, үдэшгүй хууль “машиндаж” буй нь парламентын бүтээмж дээшилсэн гэхээсээ төлөвлөлтийн доголдол, хямралыг л илчилж байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд Д.Амарбаясгалан гэдэг спикертэй нээлтээ хийгээд, арванхоёрдугаар сард нь хаахдаа Н.Учрал хэмээх “ангийн дарга”-тай бол­жээ.
2026-07-03

Хүнсний аюулгүй байдлыг хөсөр хаясан “чөлөөлөлт”

Нэгэн иргэн гэрийнхээ ойролцоох сүлжээ дэлгүүрээс хоёр пакетан савлагаатай сүү авчээ. Гэтэл өнөөх нь хэрэглэж заншсанаас нь тэс өөр амт, үнэртэй байж гэнэ. Ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан хэрэглэгч өөр дэлгүүрээс яг тэр үйлдвэрийн, ижил огноотой сүү авч шалгахад мөн л таагүй үнэр, амт мэдрэгджээ.
2026-07-02

Сэтгэл зүй дагаж “савладаг” ирц

УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана. Нийт 35 удаа хуралдсаны дараа гишүүд “тарж одох” нь. Харин одоогоор нэгдсэн хуралдааны дундаж ирц 82 хувь байна. Арваад хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт ирц сайжирч буйг хэлж, 100 хувь оролцсон гишүүдийг онцлон магтсан юм.
2026-07-02

Өвөлжин цоожилсон дулаан зогсоолоо зуны цагт ТҮЦ болгожээ

Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг засаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нэрээр жил бүрийн төсөвт олон тэрбум төгрөг тусгаж, элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “New Ulaanbaatar west terminal” төслийн хүрээнд байгуулсан автобусны 67 дулаан зогсоол юм.
2026-07-01

Хүүхдийн паркийн газраасаа Хүүхэлдэйн театрынханд өгчихвөл яасан юм бэ, хотын дарга аа 

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 
2026-07-01

Намууд дахь “их цэвэрлэгээ” 

Улсын дээд шүүх хэдхэн хоногийн өмнө найман намыг бүртгэлээс хасав. Ингээд манай улс албан ёсоор 30 намтай үлдэж байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөх үүргээ үл тоосон учраас тэд ийнхүү хасагдаж буй юм. Нөгөө талаар үүнийг цаасан дээр л оршдог, эсвэл ганцхан хүнтэй, сонгууль болохоор амь ордог, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй намуудыг цэгцлэх “их цэвэрлэгээ”-ний эхлэл гэж хэлж болно.
2026-07-01

С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ 

Монголын үндэсний өдөр тутмын анхны чө­лөөт хэв­лэл “Өнөө­дөр” сонин 1996 оны есдүгээр сарын 20-нд уу­ган дугаа­раа өлгийдөж авс­наас хойш да­руй 30 он улирч, өдгөө 8000 гаруй “дүү­тэй” болжээ. “Хэн сэт­гэж байна, түүнд зориулав” уриатай “Өнөөдөр” сониныг үүс­гэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэт­гүүлч Ц.Балдорж агсан “Сэтгүүл­чийн ажил арил­жаа най­маанаас илүү үнэ­тэй, улс төрөөс илүү хүчтэй, бус­дыг уриалан дуу­дах агуу урлаг билээ” хэмээсэн нь ма­най ре­дакцын бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн зарчим, алсын харааг өнөө хэр тодорхойлсоор буй 
2026-06-30

Дайсан “төрүүлэх” технологи

Хүүхэд нь гүйж яваад бүдэрчихвэл “Яадаг чулуу вэ” гэхтэй адил үйл явдлууд өнөөдөр Монголд ар араасаа өрнөж байна. Улс төрийн хариуцлага гэдэг алдаа гаргахгүй байхыг хэлдэггүй. Харин дутагдал бий бол шударгаар хүлээн зөвшөөрч, шийдвэрийнхээ үр дагаврыг нийтийн албан ташаалтан толгойгоороо хариуцах тухай ойлголт, уг нь.
2026-06-30

Мэдлэг, мэдрэмж “моод”-ноос гарах уу 

Хиймэл оюун механик, “махаа идсэн” ажлуудыг гарцаагүй сайн хөнгөвчилж байна. Хэдэн зуун хуудас гэрээ, баримт бичгүүдээс хэрэгцээтэй хэсгийг нь нүд цавчих зуур ялгуулах, датаг системд шивэх, дансны гүйлгээний зөрүүг илрүүлэх, өч төчнөөн захидлыг автоматаар илгээх, даалгавар, шалгалтыг секундэд л засуулахаас эхлээд хүн төрөлхтөн AI-тай нэгэнт “нөхөрлөжээ”. Гэхдээ ийм дэвшил, шинэчлэлд хэрсүү хандаж, яавч толгойгоо мэдүүлж болохгүйг судлаачид сануулсаар буй. 
2026-06-29

Амьд цэцгийн импортын дүн арван жилд 30 дахин өсжээ

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүү­ рэгт тодруулж хэлбэл Зүүн салааны хуучин эцэст мандлын болон гоёлын цэцгийн аж ахуйг хөгжүүлэхээр агрономич Ц.Сүнжидмаа, түүний гэр бүл, хамт олон хичээж байна. Монголын цаг агаарын хэм, хөрсний онцлогт тохирсон, аль болох богино хугацааны болцтой, том дэлбээтэй, гоёмсог, “урт настай” цэцгийн тариалалт, туршилтын ажлыг эхлүүлээд цөөн­гүй жил болжээ. Өрхийн аж ахуйгаас гараагаа эхлүүлж салатны навч, бууцай, юуцай зэрэг нарийн ногоо нийлүүлж байсан Ц.Сүнжидмаа агрономич цэцгийн аж ахуй хөгжүүлэхээр зорин өдгөө 40 орчим сортын лили буюу сараана туршин тарьж байгаа юм.
2026-06-29

Бага тойрууг “залгисан” шилэн барилгууд 

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Хүн амын нягтшил ихтэй газрууд болон хотын төвийн бүсэд орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилга барих зөвшөөрөл дахиж олгохгүй. Хотын төвд олгосон газруудыг шалгуулахаар нийслэлийн Засаг даргын дэргэд шуурхай ажлын алба байгуулсан.
2026-06-29

Тоосны орон

Монголчууд цөлжилт, газрын доройтолтой тэмцэнэ гээд дээр, дооргүй бужигналдаж, хаа сайгүй мод, бут тарьж байхад үүний эсрэг талд шороон шуурга хэмээгч аюул улам “хүчирхэгжиж”, бидний хамгаалж, тордож ургуулсан бүхнийг бага багаар “залгиж” байна. Манай орны хэмжээнд 2020 оноос хойш шороон шуурганы давтамж эрс ихсэж, агаарт дэгдэх тоосны хэмжээ гуравхан жилийн хугацаанд 5.7 саяас 40.3 сая тонн болж нэмэгдсэнийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид мэдээлэв.
2026-06-26

Бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй нийслэлийн ИХТ-ыг тараа 

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос саяхан зохион байгуулсан “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголтой зэрэгцээд нийслэлийн ИТХ энэ жилийн төсвөө хоёр дахиа тодотгохоор эхний хэлэлцүүлгийг хийж байлаа.
2026-06-26