Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна
Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорт байрлалтай “Үүдэнчулуу” ХХК-иас авч, суурилуулж байгаа аж. Нийт 3500 ам.метр чулуу авсан. Өнөөдрийн байдлаар 3490 ам.метр чулуугаар явган хүний замыг хийж дуусгажээ. Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг ч хийж байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ.
2025-08-20
Нийслэлийн төсвийн зарцуулалтыг шалгуулахаар өргөдөл гаргажээ
Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үрэлгэн гэсэн шүүмжлэл байнга гардаг. Сүүлийн үед Улаанбаатар хотод өрнөж буй авто болон явган хүний замын засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор ийм шүүмжлэл эрчээ аваад байгаа. Тэгвэл нэр бүхий иргэн нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийлгүүлэхээр “D-Parliament” цахим системд нийтийн өргөдөл гаргажээ.
2025-08-13
Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан байгуулна
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн.
2025-08-08
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд нийт 59.6 км явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 14 байршилд явган хүний зам шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын томоохон гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчилж байгаа юм. Ингэхдээ стандартад нийцүүлж байгаа бөгөөд өргөн байснаа нарийсах, тасрах, нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, явган зам руу оруулж барилга барьсан зэрэг зөрчлийг арилгуулж байна.
2025-08-01
Явган хүний зам засах нэрээр эвдрэлгүй, дахин ашиглах боломжтой 786 тн хавтанг хуулжээ
Нийслэлийн удирдлагууд, зам, дэд бүтцийн асуудал хариуцсан байгууллагынхан иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нэрийдлээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулж байгааг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагаас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийнхэн Улаанбаатар хот дахь явган хүний зам, бордюрыг засаж, шинэчлэх нэрээр 270 орчим тэрбум төгрөгийг зураг төсөвгүй, магадлалаар баталгаажуулаагүй төсөлд зарцуулж, нэр бүхий цөөн компанид энэ төрлийн ажлыг ил тод бус сонгон шалгаруулалтаар хариуцуулсныг тус байгууллагынхан ил болгожээ.
2025-07-25
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлжээ.
2025-07-20
Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр төлбөргүй үйлчилнэ
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
2025-07-10
С.Цэнгүүн: Төрөөс жил бүр олгодог одон, медалийн тоо 40 мянгыг даваад байна
Улсын баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй билээ. Ганц наадам ч биш, түүхт ой давхацсан, тэмдэглэлт бусад баярын үеэр ч одон, медаль хавтгайруулан тараасаар ирснийг иргэд байнга л эсэргүүцдэг. Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүдээс С.Цэнгүүн төрийн дээд цол, шагналыг үнэгүйдүүлэн олгож буйг, үүнд улсын төсвөөс их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулж байгааг шүүмжлэв. Тэрбээр “Баяр болгоноор замбараагүй тарааж байгаа одон, медалийн тоо утгаа алдлаа.
2025-07-09
Жилд 200 тэрбум төгрөг захиран зарцуулдаг дүүргийн удирдлагуудыг хуралдаа сууж, ажлаа хийхийг сануулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Улаанбаатар хотын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэлийг хэлэлцэв. Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч, татвар төвлөрүүлдэг нийслэл хотын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байхад 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулдаг дүүргүүдийн Засаг дарга нар хуралдаа суухгүй, ирц хангалтгүй байгааг энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид эрс шүүмжилжээ.
2025-07-09