Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хархорумын олон улсын эрдмийн чуулганаар “Хархорумын тунхаглал”-ыг батална 

Хархорумын олон улсын эрдмийн чуулган Өвөрхангай аймгийн Хархорин сумд өнөөдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд өчигдөр мэдээлэл өглөө.
2026-08-13

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээжээ 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргалаа. Уг зөвлөл нь зам, тээврийн ослыг багасгах, нас баралтыг бууруулах чиглэл бүхий НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 оны Вена хотын Замын хөдөлгөөний тухай конвенц зэрэг олон улсын баримт бичгийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. 
2026-08-13

Багахангайгаас Эмээлт хүртэлх төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна гэв 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын барилга угсралт, гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх хоолойн ажлын гүйцэтгэл 100, дэд бүтцийн угсралт 86.6 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин энэ онд эхлүүлсэн Хөшигийн хөндийг Эмээлт өртөөтэй холбох төмөр замын газар шорооны ажил 48.2 хувьтай үргэлжилж буй гэнэ.
2026-08-13

Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.
2026-08-13

Хиймэл оюуны үндэсний зөвлөл байгууллаа 

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа үндэсний хороо, комисс, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хиймэл оюуны үндэсний зөвлөлийг байгууллаа.
2026-08-13

Цэцэрлэг, сургуулийн засварт ашигласан будаг, барилгын материалд шинжилгээ хийж эхэлжээ

Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламжаас дэгдэмхий органик нэгдэл, хүнд металлын шинжилгээ авч эхэллээ. Тодруулбал, Боловсролын яамнаас цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, засвар тохижилтын ажилд ашигласан будаг, барилгын материал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, стандартын шаардлага хангасан байхад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж  байна.
2026-08-13

“Ногоон-Улаанбаатар” эко орон сууцын хороолол байгуулах нь 

Нийслэлийн ЗДТГ-аас Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран “Ногоон-Улаанбаатар” орон сууцын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд талууд хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар хуралдлаа. Ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн энэхүү төслийг тус банкны 24.7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
2026-08-13

Их, дээд сургуулиудын кредит цагийн төлбөр 15-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна 

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ намар ч ялгаагүй, багц цагийн кредитээс шалтгаалж төлбөр нь харилцан адилгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, МУИС-д шинээр элсэгсдийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 177 мянгаас 203, мэргэжлийнх нь 178 мянгаас 204 мянган төгрөг болсныг оюутнууд хэллээ.
2026-08-13

Газрын тосны үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авна 

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилтай өнгөрсөн амралтын өдөр газар дээр нь танилцсан билээ. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэрбээр тус үйлдвэрийн ажилд тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.
2026-08-13

Уулын жимийн гүйлтэд О.Өлзий-Орших тэргүүлжээ

“Khadat trail-2026” уулын жимийн гүйлтийн тэмцээнд хөнгөн атлекийн тамирчид оролцож, 12, 25, 55 км-ийн зайд хурд сорьж, аваргаа тодруулсан юм. 
2026-08-13

Монгол орны газар нутгийн 81.9 хувь нь цөлжжээ 

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэ­дээллийн хүрээлэн, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Ботаникийн хү­рээ­лэнгийн эрдэмтэн, судлаачид хамт­ран Монгол орны цөлжилт, газрын доройтлын үндэсний VI атлас, тайланг боловсруулснаа өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулав. Та­ван жил тутамд хийдэг эл үнэлгээгээр 2020 онд манай орны нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу ойролцоогоор 120.3 сая га талбай ямар нэг хэмжээгээр цөл­жиж, доройтсоныг тогтоосон.
2026-08-13

Богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. 
2026-08-13

Монгол Улс зорчигчийн мэдээллийг ашиглан аюулыг хэрхэн илрүүлж байна вэ

Монгол Улсын Зорчигчийн мэдээллийн төвийг НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны "CT Travel" хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2023 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд тус төв нь эрэн сурвалжлагдаж буй этгээдүүд, мансууруулах бодис, их хэмжээний мэдүүлээгүй бэлэн мөнгийг илрүүлэх зэргээр бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.
2026-08-12

Хязгаар давсан их хотын “хашхираан”

Хязгаар давсан их хотын “хашхираан”
2026-08-12

Колумбид газар хөдөлж, Хятадыг хар салхи дайрав

Колумбид газар хөдөлж, Хятадыг хар салхи дайрав
2026-08-12

“180 мянга гаруй хүүхэд 40-өөс дээш сурагчтай ангид хичээллэдэг”

Боловсролын яамны мэргэжилтнүүд нийслэлд 40-өөс дээш сурагчтай 1068 бүлэг бий гэж мэдээлдэг. Тэгвэл бодит байдалд 4198 бүлэг байгаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
2026-08-12

Нийслэл 40 456 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна

Нийслэл 40 456 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна
2026-08-12

“Торгоны зам жингийн цуваа” аяллыг Дундговиос эхлүүллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын аяллыг Дундговь аймгаас эхлүүлж, малчдын уламжлалт өв соёл, нүүдлийн өвөрмөц ахуй, амьдралын хэв маягтай танилцаж байна. Тус аймгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч, орон нутагт тулгараад буй малын бэлчээр талхлагдан доройтсоныг харуулсан аж.
2026-08-12