“Оч” клубийн теннисчид олон улсын тэмцээнд түрүүллээ
Өмнөд хөршид зохион байгуулсан ширээний теннисний олон улсын тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс “Оч”, “Чемпионс”, “Мастерс”, “Зеникс”, “Буянт-Ухаа” орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумын тамирчид оролцлоо.
2024-12-28
Дээд лигт түрүүлсэн баг тивд өрсөлдөх нь
Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian super league”-ийн 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр албан ёсоор гарчээ.
2024-12-26
Нийслэлийн аваргууд тодров
Шатар сонирхогчдын энэ оны нийслэлийн АШТ-д есөн дүүргээс эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд шалгарсан нийт 81 оролцогч өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
2024-12-26
Э.Галбадрах Зүүн Азийн АШТ-ийг дэнсэлсэн Монголын тав дахь шүүгч боллоо
Хөл бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолт Хонконгод болоход Монголын шигшээ багийнхан оролцож, шүүгчдээс Азийн хөл бөмбөгийн холбооны элит, Монголын хөл бөмбөгийн холбооны А ангиллын шүүгч Э.Галбадрах тус тэмцээнийг дэнслэхээр томилогдсон. Тэрбээр Монгол, Хонконг, Тайвань, нөгөө хэсгийн тоглолт болох Макао, Гуамын багийн тоглолтын нэгдүгээр туслах шүүгчээр ажиллалаа.
2024-12-26
Шинэ оноос өмнө заавал үзэх найман тоглолт
2024 он дуусах дөхөж байгаа энэ цаг үед буюу арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд Европын ногоон талбайд болох хэд хэдэн сонирхолтой тоглолт хөл бөмбөг сонирхогчдыг хүлээж байна.
2024-12-25
“Аваргуудын лиг”-т ПСЖ түрүүллээ
2024 оны жүдогийн сүүлийн тэмцээний нэг болох Европын “Аваргуудын лиг” өнгөрсөн бямба гарагт Францын Монпелье хотод өндөрлөлөө. Тус тэмцээнд 12 баг оролцсон агаад анх удаа холимог багийн төрөл багтжээ. “Аваргуудын лиг”-т зөвхөн эрэгтэйчүүдийн багууд оролцдог байсан бол 2023 оноос эмэгтэйчүүдийг нэмсэн билээ.
2024-12-25
Э.Энхнар: Их мастер цол хүртэх амаргүй ч нэг л өдөр зорилгодоо хүрнэ
Би шавь нараа бэлтгэл хийлгэхдээ “Хүчтэй өрсөлдөгч гэж байхгүй” гэж хэлдэг. Энэ бол миний баримталдаг зарчим. Шатрын спорт сэтгэл зүйтэй холбоотой. Тухайн тамирчин өргийн ард ямар сэтгэл зүйтэй суухаас тоглолт шалтгаална. Хоёр тамирчин өрсөлдөхөд нэг нь бэлтгэл сургуулилалт, ур чадвараар илүү ч сэтгэл зүйн байдлаас болж хожигддог тохиолдол бий.
2024-12-25
“ЭйБи” багийнхан алтан цом гардав
Тэмцээний шилдгээр “ЭйБи” багийн ахлагч О.Ялалт шалгарч, тэгш тоглогчийн шагнал хүртсэн юм. Шилдэг довтлогчоор “Бамбарууш-2”-ын Ч.Есүхэй, шилдэг хамгаалагчаар “Хангарьд”-ын Э.Тэнүүн, шилдэг хаалгачаар “Бамбарууш-2”-оос Г.Тэргэл шалгарлаа.
2024-12-25
Жүдочид долоон медаль хүртлээ
ОХУ-ын Москва хотод зохион байгуулсан “Россия тур Москва супер финал” тэмцээнд үндэсний шигшээ багийнхан зодоглолоо. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Б.Сүхбат, эмэгтэйчүүдээс 57 кг-д Л.Сосорбарам алтан медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ.
2024-12-25
Мөсөнд авиралтын хана барив
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Монголын спорт авиралт, мөсөнд авирагчдын мастеруудын холбоо, “Сутайн бор” клубийнхэн хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэд өнгөрсөн ес, аравдугаар сард хананы засварыг эхлүүлж, мөс тавих ажлыг санхүүжүүлжээ. Мөсөнд авиралтын хана ийн боссоноор гадаад, дотоодын томоохон тэмцээнд өрсөлдөх тамирчид “Найрамдал” зусланд 7-10 хоног байрлан, бэлтгэл сургуулилалтаа базаах боломж бүрдлээ.
2024-12-23
Футзалын дээд лигт 10 баг өрсөлдөж байна
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг футзалын аварга шалгаруулах дээд лигийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Футзалын сонирхогчдын цомын тэмцээн өндөрлөж, шигшээ шатанд шалгарсан “Эрчим”, “Ирвэсүүд” клубийн тоглогчид лигт нэгдсэнээр өрсөлдөх 10 багийн нэр тодорсон.
2024-12-23
МҮОХ, Боловсролын яам хамтран ажиллах нь
МҮОХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаяртай уулзаж, хамтын ажиллагааны тухай санал солилцохдоо олимпын үнэт зүйлсийн боловсрол олгох хөтөлбөрийг танилцуулав.
2024-12-21
Ч.Батчулуун залуучуудын аваргаар тодорлоо
Монголын авто мастеруудын холбооны Удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу энэ онд залуу тамирчдад тус бүрд нь оноо олгож, шилдгүүдийг тодруулахаар болсон. Залуучуудын аваргаар “Төмөрт хүлэг” клубийн тамирчин, 107 дугаартай уралддаг Ч.Батчулуун 217 оноогоор тодорлоо
2024-12-21
Аймаг, дүүргийн иргэдэд спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэв
Орон нутагт биеийн тамир, спортын олон жил царцаасан барилга, байгууламж цөөнгүй. Тэгвэл энэ онд биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулснаар барилгүй удаашруулсан бүтээн байгуулалтуудыг гүйцээж, ашиглалтад оруулсан.
2024-12-19
Монголын 10 шатарчин ДАШТ-д өрсөлдөхөөр болжээ
АНУ-ын Нью-Йорк хотод шатрын блиц, рапид төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-наас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тус тэмцээнд манай улсаас Монголын шатрын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Төрмөнхийн удирдлагад эмэгтэйчүүдийн ангилалд их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер Д.Мөнхзул, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул, Х.Баясгалан нар өрсөлдөх нь.
2024-12-19