Тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхыг ирэх сард нээх нь
Монголын хөл бөмбөгийн холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлсэн хугацааны дагуу Тэмцээн зохион байгуулах журмын тавдугаар заалтын хүрээнд тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонхыг ирэх сарын 1-28-нд нээнэ. Тамирчид цонх нээх хугацаанд өөрийн клубийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний зохицуулалтад хамрагдах боломжтой. Дээрх журамд тусгаснаар улиралд хоёр цонх нээх юм. Дараагийнх нь долоодугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
2025-01-23
Дэлхийн медальтнуудын барилдаан олны сонирхлыг татав
Гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Тус тэмцээний барилдаан эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн өрсөлдөөнөөр эхэлсэн.
2025-01-23
“Реал”-ын 32 гоолыг тооцоогүй
Испанийн Ла лигт VAR технологийг ашиглаж эхэлснээс хойш “Реал” баг хамгийн их “хэлмэгджээ”. Тодруулбал, тус багийн оруулсан 32 гоолыг отон тоглолт гэж үзээд тооцоогүй аж.
2025-01-22
40 онооны зөрүүтэй ялагдал
“Голден стэйт уорриорз” өчигдөр талбай дээрээ өнгөрсөн улирлын аварга “Бостон селтикс” багийг хүлээн авч тоглолоо. Уг тоглолтод зочин баг 40 онооны зөрүүтэй ялалт (85:125) байгуулсан. Энэ нь “Уорриорз”-ын хувьд сүүлийн 40 жилийн хамгийн олиггүй ялагдал нь болов.
2025-01-22
Кэндогийн УАШТ-д 45 тамирчин оролцлоо
Холбоодын нэгдсэн УАШТ-ийг Монголын спортын корпорац болон спортын 15 холбооныхон хамтран энэ сарын 10-19-нд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй эл тэмцээний 15 төрөлд 1952 тамирчин өрсөлджээ.
2025-01-22
Жүдочид гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийхээр Япон, Тажикистан, Казахстаны тамирчид манай улсад ирсэн. Дөрвөн улсын жүдочдын бэлтгэлийг Японы багийн дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдан явуулж буй.
2025-01-21
Э.Билгүүн, Э.Даваахүү нар улсын аваргаар тодорчээ
Холбоодын нэгдсэн УАШТ 11 дэх өдрөө үргэлжилж байна. Кэндогийн 20 дахь удаагийн тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд “Шинки” клубийн тамирчин Э.Билгүүн бүх өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө ялж түрүүллээ.
2025-01-20
П.Мөрөн 34 дүгээр байр эзлэв
Авто спортын шилдгүүд өрсөлддөг алдарт “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Бишагаас эхлүүлсэн тус тэмцээний сүүлчийн гараа Шубайта хотын элсэн манханд болсон.
2025-01-20
А.Трусова ээж болно
2022 оны олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ болон Европын АШТ-ий медальт ОХУ-ын уран гулгагч А.Трусова өнгөрсөн оны наймдугаар сард мэргэжил нэгт М.Игнатовтай гэрлэсэн билээ.
2025-01-18
Б.Ананд “DSX cup”-д тэргүүн байрт шалгарлаа
Шриланк улсын Коломбо хотод үргэлжилж буй 14 хүртэлх насныхны АШТ-ий бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч С.Сүхжаргалын удирдлагад өсвөр үеийн дөрвөн тамирчин улсаа төлөөлөн оролцож байна.
2025-01-17
Тамирчид уралдааны замд гаднын тусламж авдаг болох нь
Монголын авто мастеруудын холбооноос энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн дүрмийн бас нэг өөрчлөлт нь “Аюулгүйн бүс” юм. Өмнө нь тамирчдыг уралдааны замд гаднын тусламж авахыг хориглодог байсан. Тэгвэл үүнийг өөрчилж “Аюулгүйн бүс”-д тусламж авахыг зөвшөөрдөг боллоо. Уралдааны явцад оролцогчид “Хаалттай парк”-ийн ойролцоо байрлах тусгай тэмдэглэгээ бүхий аюулгүйн бүсэд хүрсэн тохиолдолд бусдын тусламжийг авснаар механикууд ч машиныг засах тусламж, үйлчилгээ үзүүлэх нь.
2025-01-16
БНСУ-ын шүүгчид бүжгийн спортын УАШТ-ийг дэнсэлж байна
Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан шүүгч, дасгалжуулагчдын сургалтад Израил улсын иргэн Светлана Тверьянович стандарт, латин бүжгийн сургалт, дасгалжуулалт, бэлтгэл сургуулилалтын үед анхаарах зүйлс, шүүлтийг хэрхэн явуулах талаар хичээл заав. Тэрбээр Дэлхийн бүжгийн спортын холбооны олон улсын шүүгчдийн конгресст уригдаж, лекц уншдаг, дэлхийн бүжгийн спортын латин бүжгийн шилдэг мэргэжилтэн юм.
2025-01-16
Ё.Басхүү олон жил хүлээсэн түрүүгээ авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав
Холбоодын нэгдсэн УАШТ бөхийн төрлүүдээр салхи хагалж, долоо дахь өдрөө үргэлжилж буй. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн өрсөлддөг 48 кг бол монголчуудын хувьд олимп, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргадаг жин. Тус жинд энэ удаа шилдгүүдийг илүүрхэж, шинэ аварга мэндлэн спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татав.
2025-01-16
“Барса”, “Реал”-ын түүхэн тоглолт
Испанийн Супер цомын тэмцээний финалд “Барселона” өрсөлдөгч “Реал”-ыг 5:2-ын харьцаатай яллаа. Испанийн төдийгүй дэлхийн супер хоёр багийн тулааныг чимсэн баримт, статистикийг сөхвөл тун сонирхолтой дүр зураг гарна.
2025-01-15