Монголын гольфын спортын улирлын нээлтийн өмнө жил бүр тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. “Заан тэрэлж гольф” клубийнхний 15 дахь жилдээ явуулсан “Заан тэрэлж кап-2024” тэмцээнд 54 тамирчин strokeplay (харвалт тоглох) болон handicap (хөгжлийн бэрхшээлтэй) форматаар өрсөлдөж, аваргуудаа тодруулав. Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Батзориг, Г.Мэндсайхан нар strokeplay форматаар 77 цохиж, нэмэлт нүх тоглосон. Энэ удаа Б.Батзориг өрсөлдөгчөө хожиж тэргүүн байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдээс Б.Золжаргал 94 цохиж тэргүүлсэн юм. Тэгвэл handicap форматаар хувийн оноолтоосоо -12 (нийт 82) цохин Д.Эрдэнэчулуун шилдгээр тодров. Түүнтэй өрсөлдсөн тоглогчдоос М.Наранбаатар, Н.Насанжаргал нар хувийн оноолтоосоо тус бүр -5 цохин тэнцсэн. Сүүлийн нүхний онооны үзүүлэлтээр М.Наранбаатар удаалж, Н.Насанжаргал III байрт орлоо. Эмэгтэйчүүдээс Ц.Боргилмаа нь хувийн оноолтоосоо -2 цохиж түрүүлсэн бол М.Саян хувийн оноолтоосоо +2 цохин аман хүзүүдэж, +3 оноогоор А.Энэрэл III байр эзэлжээ.