Монголын жүдо бөхийн холбооны хамт олон 21 аймаг, 330 сумын сургуулийг дэвжээгээр хангах, сурагчдыг спортод дурлуулах, ирээдүйн эрүүл иргэн бэлдэх зорилгоор “Judo KID-2” төсөл эхлүүллээ. Тэд Хөвсгөл аймгийн Ханх сумд эхний дэвжээгээ хүлээлгэн өгөв. Түүнчлэн Монгол Улсын спортын мастер, Японы самбо, жүдо бөхийн дасгалжуулагч Виктор Тадаши Итакүсү өөрийн санаачилгаар жүдо бөхөөр сонирхож хичээллэдэг, Монгол дахь асрамжийн төвийн хүүхдүүдийг дэмжин, тусламж үзүүлэх сайн үйлсийн аян улсдаа зарлажээ. Үүний үр дүнд спортын хувцас, 1000 гаруй жүдогийн өмсгөл, 400 зурагт ном, 200 ороомог тууз, татами дэвсгэр зэрэг хэрэгцээт зүйлийг илгээжээ. Түүнийг Япон дахь Монголыг дэмжигчдийн тэргүүнээр сонгосон байна.