Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бөх

Монголын бөхчүүдээс хоёр нь аваргаар шалгарав

ОХУ-ын Тувад болсон чөлөөт бөхийн Төв Ази, бүх Оросын III тэмцээнд манай эрэгтэй тамирчид хүч сорив. Тэднээс 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө Тува улсын тамирчин Айслан Монгуш, 65 кг-д Н.Ганбаяр хойд хөршийн Кежик Чимбаг Кызыл хотын дэвжээнд буулган авч аварга боллоо. 79 кг-ын жинд зодоглосон бөхчүүдээс Я.Ерөөлт өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль гардсан юм. 
2024-05-30

Архангай, Ховд аймгийнхан “Алтан цом”-ын төлөө өрсөлдөх нь

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээд Архангай аймгийнхан Өвөрхангайн бөхчүүдийг 15:10-аар яллаа. Ингэснээр Архангайнхан “Алтан цом”-ын төлөө барилдах эрх өвөртлөв. Тэднээс улсын харцага Б.Зоригтбаатар, С.Сүхбат нар тус бүр дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гурав, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр давсан. Цэргийн заан Ө.Батсуурь III тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва хоёр давснаар тус баг нийт 15 даваа авав. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ. 
2024-05-24

Б.Баасанхүү дэлхийн аварга боллоо

НЭУ-ын Абу-Даби хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 104 орны 630 гаруй тамирчин хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Ази тивийн аварга, Душанбегийн “Их дуулга” тэмцээний алтан медальт, ОУХМ Б.Баасанхүү шагналын салхи хагалж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргаар шалгарсан Монголын зургаа дахь жүдоч болов. Абу-Дабигийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа.
2024-05-21

Архангай аймгийн баг Алтан цомын төлөө өрсөлдөнө

Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авлаа.
2024-05-21

Б.Бат-өлзий заан түрүүллээ

Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит
2024-05-10

Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн анхны барилдааныг Бельгийн Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл, Европ дахь үндэсний спортыг хөгжүүл “Сэр-Очир” төв, “Соёмбо тв” хамтран тавдугаар сарын 25-нд зохион байгуулна.
2024-05-06

Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
2024-05-06

Аль нь алтан цом гардах бол

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний алтан цомын төлөөх шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд, Баян-Өлгий аймгийн хооронд өрнөв. Улсын харцага Г.Алтангэрэлийн удирдлагад бэлтгэл базаасан Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тус багийнхнаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр тав, улсын заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, аймгийн арслан У.Батцоож хоёр давжээ
2024-04-25

Монголын жүдочид тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэв

Хонконгод болсон жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан оролцож, хоёр, гурав дахьөдрийн барилдаанаас медальхүртэн, амжилттай өндөрлүүлж байна. Эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Ганхайчалтан медалийн төлөө Японы тамирчин Ямагүчи Кираритай, хүнд жин болох +78 кг-д зодоглосон А.Адъяасүрэн БНСУ-ын И Хён Житой хүчсорьж, мөнгөн медальзүүв
2024-04-24

Жүдочид алт, хүрэл медаль зүүв

Хонконгод үргэлжилж буй жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан 36 орны 272 тамирчинтай хүч сорьж байна. Манай жүдочид эхний өдрийн барилдаанаас гурван алт, хоёр хүрэл медаль зүүв. Тухайлбал, Монголын тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 48 кг-д “Сүлд” спорт хороо, “Имперо” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү хагаллаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Ли Хи Кёнгийг үндсэн цагт цэвэр ялж, шагналын тавцанд зогслоо. Түүний амжилтыг буухиалж, 52 кг-д залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам БНСУ-ын тамирчин Жун Е Эринийг хожиж, хүрэл медаль хүртсэн юм
2024-04-22

Архангай, Өвөрхангай аймгийнхан шөвгийн дөрөвт тунав

Монголын үндэсний бөхийн холбооны алтан цомын төлөөх шигшээ найман багийн барилдаан өрнөж байна. Эхний барилдаанд Архангайн бөхчүүд Төв аймгийнхантай зодоглосон. Архангай аймгийнхан өрсөлдөгчөө 18:7-гоор илүүрхэж шөвгийн дөрвөн багт шалгарлаа. Архангай аймгийн багаас улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын харцага С.Сүхбат дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр, аймгийн арслан Д.Ням-Очир дөрөв, цэргийн заан Ө.Батсуурь хоёр давж, тавдугаар тойргоос сэлгээнд сууснаар түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва нэг, нийт 18 даваа авав. Багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ. 
2024-04-18

Азийн аваргаас Т.Тулга, Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртлээ

2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотод болж буй. 
2024-04-12

ФОТО: Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотод болж буй. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид томоохон бүрэлдэхүүнтэй Киргизстан улсыг ээлжлэн зорьж байгаа юм. Уг үйл явдлыг сурвалжлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Д.Нямбилэг, Д.Байгаль нар Бишкек хотыг зорьсон. Түүний гэрэл зургуудыг танилцуулж байна.
2024-04-11

Аваргууд туршлага зааж, залуус ур чадвараа харуулж байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Орхон аймагт өчигдөр эхэллээ. Энэ удаад аваргууд туршлага зааж, залуус ур чадвараа харуулж байна. Эхний өдөр долоон жингийн барилдаан болж, аваргаа тодрууллаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийн төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү “Женко” клубийн Ж.Анударийг нэмэлт цагт даралтад оруулан ялж, улсын аварга болов
2024-04-10

Дөрөвдүгээр сарын ууган барилдаанд улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлжээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
2024-04-08

Б.Гончигсүрэн “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүв

Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 94 орны 661 тамирчинтай өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын тамирчин Леонардо Конгалвэшийг ялж, хүрэл медаль хүртлээ
2024-04-03

Г.Наранцэцэг Антальягийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох, жүдо бөхийн “Их дуулга”-д 94 орны 661 тамирчин хүч сорив. Монголоос үндэсний шигшээ багийн 20 тамирчин зодоглосон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Гватемал улсын тамирчин Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн
2024-04-01

“Арж”, “Алдар”-ын бөхчүүд УАШТ-д түрүүлэв

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны УАШТ Орхон аймагт боллоо. Нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 500 гаруй тамирчин 10 жинд тив, ДАШТ-д зодоглох эрхийн төлөө хүч сорив. Дээрх тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдийн багаас С.Баттөмөр дасгалжуулагчтай Төв аймгийн “Арж” клубийнхэн 117 оноогоор тэргүүлж, алтан цом гардав.
2024-03-27