Казахстан улсад пара жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 13-нд эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлагад найман тамирчин J1, J2 ангилалд зодоглохоор Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Champions camp” баазад бэлтгэлээ базааж буй. Монголын жүдочдын багийн ахлах дасгалжуулагчаар А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж, зөвлөхөөр Гавьяат тамирчин Г.Жамсран нар ажиллах юм. Манайхан Астана хот рууэнэ сарын 10-нд хөлгийнжолоозална. Пара жүдо бөхийн ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Эмэгтэйчүүдээс Л.Туруунаа Азербайжаны Баку хотод 2022 онд болсон тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн бол эрэгтэйчүүдээс А.Мөнхбат дэлхийн хараагүйчүүдийн наадмаас 2015 онд мөнгө, 2019 онд алтан медаль хүртэж байв.