Монголын оюутын холбооноос зохион байгуулж буй спортын төрлүүдийн УАШТ жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Үүний өмнөхөн модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болоход их, дээд зургаан сургуулийн есөн багийн та¬мир¬ чид өрсөлдсөн юм. Эхний өдрийн тоглолт эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд 24 замын тоглолтын нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан Э.Аюурзана 114 оноогоор түрүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ХААИС-ийн тамирчин Ч.Дударий мөнгө (126), У.Нарантунгалаг (128 оноо) хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд ХААИС-ийнхан 520, “Мон-Алтиус”-ынхан 546, ШУТИС-ийн тоглогчид 626 оноогоор эхний гурван байрт шалгарав. Эрэгтэйчүүдээс ХААИС-ийн II багийн тамирчин О.Шинэсанаа тэргүүлж (121), Г.Түмэнбаяр мөнгө (123), Б.Мөнхтогтох (128 оноо) хүрэл медаль зүүсэн юм. Багийн төрөлд ХААИС-ийнхан 515 оноогоор бусдыгаа хошуучилж, “Мон-Алтиус”-ынхан 557, ҮБТДС-ийн тамирчид 601 оноогоор дараачийн байрыг эзлэв. Хоёр дахь өдрийн холимог хосын тоглолт болон шилдэг 16 тамирчны талбайн цохилтын төрлийн тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас алтан медалийг ХААИС-ийн Б.Мөнхтогтох, Ч.Дударий нар 58, мөнгөн медалийг И.Доржхорол, Т.Ганзул нар 58, хүрэл медалийг “Мон-Алтиус” дээд сургуулийн Л.Отгонбаатар, Т.Пүрэвжаргал нар 62 оноогоор хүртлээ. Талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг ХААИС-ийн оюутан Б.Алтанцоож, дэд байрыг мөн сургуулийн Д.Отгонбат, III байрыг Б.Мөнхтогтох нар эзэлжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг ХААИС-ийн оюутан У.Нарантунгалаг, мөнгөн медалийг Ж.Номинхур, хүрэл медалийг ҮБТДС-ийн оюутан Б.Жаргалмаа зүүв. Байгууллагын нэгдсэн дүнгээр ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүлж, спортын мастер, улсын шүүгч М.Ганболд дасгалжуулагчтай “Мон-Алтиус” БТДС-ийнхан баг удаалан, Г.Сугаррагчаа дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуулийнхан III байрт жагсжээ.