Унгарын Будапешт хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс ОУХМ К.Ёолк 60 кг-ын жинд дагах барилдаанд эзэн орны тамирчин Чонад Фэчког нэмэлт цагт ялж, хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин Мишел Аугустог буулган шагналын тавцанд зогссоныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд Хэнтий аймгийн харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч дөрөв дэх өдрийн барилдаанд эхний тойрогтоо хийлж, дараагийнхад БНСУ-ын тамирчин Шин Чаевон, Австри улсын Любяна Повесианаг хожин тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэрбээр Б хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Кажү Харүкад ялагдав. Дагах барилдаанд Унгарын тамирчныг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялж, хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин, олимп, дэлхийн аварга Рафаэла Сильваг вазари үнэлгээгээр илүүрхэж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа. Монголын жүдочдын ДАШТ-ий 20 дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан тэрбээр Тажикистаны Душанбед болсон “Их дуулга”-аас түрүүлсэн юм. Түүнээс өмнө манай жүдочдоос 1989 онд Д.Баттулга ДАШТ-ий анхны хүрэл, 1989 онд О.Балжинням мөнгө, 2009 онд Х.Цагаанбаатар анхны алтан медалийг гардаж байв.