Гурван жилийн өмнө байгуулагдсан “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийнхэн саяхан “Охид зөвхөн барбигаар тоглодоггүй” гэж “хатгаад” амжсан. Эр зориг, эрх чөлөө ханхлуулж, эв нэгдлийг эрхэмлэсэн гоо төгөлдөр 22 эмэгтэйгээс бүрдэх туснэгдлийнхэн өдгөө Увсын цэнхэр хязгаарт явна. Харин энэ эмэгтэй бол сурвалжлагч миний уулзаж, ярилцахыг хүссэн зочин юм. “Чи дахиж хэзээ ч цэлзалуухан байхгүй шүү дээ, Энхмаа” хэмээх ээжийнхээ үгэнд урамшаад “Playboy” сэтгүүлд зургаа мөнхөлсөн нь түүний 18 насны хамгийн гоё мэдрэмж байсан тухай тэрбээр хожим ярих болно. Ингээд “Эгшү” клубийгүүсгэн байгуулагчдын нэг Н.Энхмаатай ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Та бүхэн Увс аймаг руу хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Хол замд мотоциклтой явахаар ядардаггүй юу гэж их асуудаг. Зүдрэх зүйлгүй шүү дээ. Харин машинтай явахаар их ядардаг талтай. Бартаат замыг мотоциклтой туулах нь их амар байдаг.
-Эл наадамд танайклубийнхэн хэрхэн оролцож байгаа юм бол?
-Увс аймгийн 100 жилийн ойн наадмыг үзэж сонирхонгоо клубээрээ хол замд аялж, бартаат, шороон замыг гатлах зорилготой ирсэн юм. Бид нийт 3000 гаруй километр зам туулна. Мотоцикл эвдрэх, шатахуун дуусахын хэцүүг тэсвэр тэвчээрээр даван туулна гэдэг маш адалявдалтайшүү дээ. Тиймээс бид хүсэл сонирхлынхоо дагуу л энд ирээд байна даа.
-Мотоцикл унах нь олон хүнд эрх чөлөө, хурд, хүчний бэлгэдэл мэт санагдаж магадгүй юм. Гэвч үүний цаана хариуцлага, сахилга бат, зохион байгуулалт хамгийн чухал шүү дээ. Хэт сэтгэлийн хөөрлөөр хандвал үр дагавар нь уршигтай санагддаг.
-Эрсдэлээ тооцоолох нь маш чухал. Хүн машин бариад явахад олон төрлийн зүйл зэрэг хийж, сатаарах боломжтой бол мотоцикл зөвхөн өөртэйгөө нүүр тулдгаараа онцлог. “Эгшү”-д олон янзын зан төлөвтэй эмэгтэй нэг дор цугласан тул клуб дотор тогтсон дэг, журам мэдээж үйлчилнэ. Хүсэл сонирхлоороо нэгдсэн эмэгтэйчүүд нэг хамт олон, найз нөхөд, эгч дүүс болдог.
-Клубийнхэн “Harley-Davidson”, “Indian”, “Triumph” зэрэг хүчтэй, намхан мөртлөө дэгжин круйзер төрлийн мотоциклоор жигдэрсэн харагддаг. Гэхдээ энэ нь хөдөлгүүр, яндангийн системээсээ хамаараад дуу чимээ ихтэй. Саяхнаас шөнийн 22.00 цагаас хойш чанга дуутай мотоцикл хөдөлгөөнд оролцуулахгүй байхад хяналт тавьдаг болчихлоо.
-Бидний унаж буй мотоциклууд ерөнхийдөө круйзер төрлийнх. Гэхдээ түүний хөнгөн, жижиг загвар буюу чоппер хэв маягтай гэх юм уу даа. Зарим хүний болчимгүй зангаас болж үйлдлээ хориулж байна л даа. Гэвч бид шөнө оройн цагаар хүчтэй хаазалж, онгирдог хүмүүс биш. Спорт мотоциклээс эхлээд манай мото ертөнцийн цар хүрээ өргөжсөөр байна. Дэлхий даяар үүнийг тээврийн хэрэгсэл гээд хүлээн зөвшөөрчихсөн. Замын хөдөлгөөнд оролцох эрхтэй гэсэн үг. Бид 22-уулаа. Ингэснээр 22 машиныг орлож, түгжрэлийг бага ч болтугай бууруулж байгаа болов уу. Гэтэл манайд жаахан дутуу үнэлээд байх шиг. “Harley-Davidson” чанга дуутай. Тэрхүү үйлдвэрийн стандартыг үгүйсгэх нь нэг талаас өрөөсгөл бөгөөд олон улсын дүрмийн эсрэг зүйл шүү дээ. Тиймээс замын цагдаагийнхан өөр байдлаар зохицуулах нь зөв болов уу. Тоногийн янданд дуу намсгагч хийх ч юм уу. Түүнээс биш энэ дүрэм журмыг үгүйсгээгүй шүү. Шөнийн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь мэдээж буруу. Шаардлагатай бол яндангаа тайлах л байх.
-Олон нийтийн зүгээс клубийн эмэгтэйчүүдийг үргэлж л шүүмжилж харагдах юм. Ямар байдлаар гэдгийг та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа. Яагаад тэр вэ?
-Бүх гишүүн итгэл, сэтгэлээ зориулж энд хүрсэн. Тиймээс ч энэ эмэгтэйчүүдээ хамгаалахыг хүсдэг. Бүгд л ар гэр, ажил төрөлтэй. Үйл ажиллагаагаараа дамжуулаад нийгэмд эерэг хандлага түгээж, үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг. Энэ дунд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Цахим сүлжээний хэрүүл маргаанд оролцож, өөрсдийгөө тайлбарлах шаардлагагүй. Тийм зав ч байхгүй. Бид юуг буруу хийсэн гэж. Яагаад биднийг хараагаад байдгийг үнэхээр ойлгодоггүй. Юу гээч, бид зүгээр л дур сонирхлоороо нэгдсэн мотоцикл унадаг хүмүүс. Үүнээс эрх чөлөө мэдрээд явж буй. Олон нийтийн сүлжээнд яагаад гоё бичлэг, зураг нийтэлж болдоггүй юм бэ. Тэгэхээр л “Хийх юмаа олж ядсан, завтай хүүхнүүд”, “Поп нь дэндсэн” болоод явчихдаг. Уг нь дэлхийд ийм клуб зөндөө байна шүү дээ.
-Эмэгтэйчүүд нэгэндээ илүү хатуурхдаг гэдэгтэй санал нийлэх үү?
-Шидсэн чулуу бүрд эмзэглэх нь утгагүй. Дуртай зүйлээ хийх нь миний эрх чөлөө. Тэр бол хүмүүсийн харах өнцөг болохоос бус, минийх лав биш. Эмэгтэйчүүд дуулж, бүжиглэж буйгаа хуваалцаж л байдаг шүү дээ. Гол нь түүнийг харахыг ч хүсэхгүй байна. Хараад дургүй нь хүрч байгаа юм.
-Биедээ эзэн болсон эмэгтэй л эрх чөлөөгөө олно гэдэг. Бүрэг ичимхий, даруухан, дуулгавартай байх ньзүйгэж үздэг хүйсийнхэн нь илэн далангүй, “галзуу” байхыг харахаар л дургүйцэл, дарж авах хүсэл төрөөд байдаг нь тэр болов уу. Их ядмаг авир шүү дээ. Дээрээс нь, яг адил үйлдэл гаргасан эр, эм хүнээс эмэгтэйг нь онцолж “нулимдаг” хандлага түгээмэл. Шүүмжлэлийн объект ч юм шиг.
-Байнга магтуулж, эсвэл гоочлуулна ч гэж юу байх вэ. Амьдралд унаж, босох үедээ савлах хэрэггүй. Тэнцвэрээ хадгал гэж хэлэх байна. Жаргал, зовлон аль алиныг нь дааж явах чухлыг аль эрт ухамсарласан. Би хийж байгаа зүйлээсээ сэтгэлийн цэнгэл эдэлдэг. Би хийдгээ хийчихсэн. Хэцүү бүхнийг даван туулж, жаргадгаа жаргасан. Хүсэл сонирхлыг минь дэмждэг сайхан хань, үр хүүхдүүдтэй. Ингэж явахад буруудах зүйлгүй байх. “Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч, тэнгэр шиг бай” гэдэг дээ.
Манай клуб сүүлийн үед сошиалд маш их доромжлуулж, дайрууллаа. Клубийгүүсгэн байгуулагчдын нэг, хувийн шалтгааны улмаас гарсан ч “Эгшү”-гээр овоглодог найзын минь бичлэгийг задалж, элдвээр доромжиллоо. Өмнө хэлсэнчлэн, бид дотроо эрэмбэ дараалалтай, нэгнээ хүндэтгэж, дүрмээ яг таг мөрддөг.
-Хэнд ч төвөг бололгүй амьдарч байгаа хүний зураг, бичлэгийг дур дураараа нийтэлдэг үзэгдэл хавтгайрсан. Ялангуяа чөлөөт цагаа өнгөрүүлж буй нэгний зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавина гэдэг зохисгүй үйлдэл л дээ.
-Бид хүний хувийн амьдралыг шүүж, дотоод ертөнц, орон зай руу нь халдах эрхгүй. Энэ клубээ итгэл, сэтгэл, бүсгүй ертөнцийн хайраа дэвсэж босгосон. Энэ бүхнийг бүтээхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан юм. Тиймээс бид нэгэндээ хайртай. Байсхийгээд л “Та нар мэдэгдэл хийгээч” гэж сэтгэгдэл бичиж байгаа юм. Уучлаарай, бид хүний амьдралыг мэдэх эрхгүй. Энд байх бүх хүн ажил, амьдралтай. Мотоцикл унахдаа л нэгэнтэйгээ уулздаг гэхэд хилсдэхгүй. Намайг бусадтай явалдаж, биеэ үнэлдэг л гэнэ. Фэйсбүүкийн “хар” массыг үнэхээр ойлгохгүй юм билээ. Эл үйл явдлаас болж хүмүүсийн амны зугаа болтлоо доромжлууллаа. Гэхдээ яах вэ, бид энэ бүхнийг уучлах сэтгэлтэй хүмүүс. Цаг хугацаа харуулах байлгүй дээ.
Аливаа таагүй үйл явдалд дотроо халаглаад л өнгөрдөг болохоос бус, хүн харааж явсангүй. Гоё эмэгтэй байсных нь төлөө “Биеэ үнэлэгч”, “Бусадтай явалддаг л байлгүй” гэж хэлэх хамгийн утгагүй зүйл. Би ийм үзэл бодолтой биш учраас л хүмүүсийг гайхаад байгаа юм. Хатуухан хэлэхэд, өөрийн амьдралаа таашаадаггүй хүн л бусдыг муулж баясдаг шүү дээ.
-Та 2013 онд “Playboy” сэтгүүлийн онцлох моделиор шалгарч байж. Тос маслоны үнэрээс эхлээд мотоциклд гол төлөв эршүүд мэдрэмж зонхилдог. Тэгэхээр нэг тийм ялдам хийгээд зоримог зан чанар танд бий юм болов уу?
-Миний дотор гурван Энхмаа бий. Метал рок, эмэгтэйлэг, готик зэрэг. Сэтгэл зүйгээсээ шалтгаалаад ямар хувцас өмсөж, дуу сонсохоо шийднэ. Миний төсөөлөл маш том, агуу. Өдгөө мөрөөдлийнхөө 30 гаруй хувийг л биелүүлээд байна. Эмэгтэй хүн бүр ялдам байдал, басхүү эрсдэлийг хүсдэг байх. Би цанаар гулгах дуртай. Гэр бүлтэйгээ Европын орнуудаар аялж, гулгана гэж бодож байгаа. Энэ бүхэн чинь завтайд биш, тэр чигтээ тооцоолол. Ингэж байж л гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ. Төрүүлж өгсөнд миний хүүхэд надад заавал баярлах ёстой биш юм. Үр хүүхдүүдээ би хүсэж төрүүлсэн учраас тэдний өмнө хариуцлагаа үүрнэ. Би сайн эхнэр, ээж, Энхмаа байж өөртөө дуртай байхыг хүсдэг. Алдаа дутагдал мэдээж бий. Бид анх удаа л амьдарч байна шүү дээ. Алдаагаа уналт биш, босох цэг гэж харах нь зөв юм болов уу.
-Зураг авхуулах саналын тухайд?
-Тухайн үед “Playboy” албан ёсоор орж ирж байлаа. Хамгийн эхний дугаарын модель нь загвар өмсөгч С.Сарнай. “Ямар гоё хүүхэн бэ, тасархай” гэж бодож байв. Төд удалгүй сэтгүүлийн багаас надтай холбогдсон. Таны зургийг авах хүсэлтэй байна аа гээд. Эхлээд би ээжээсээ асуусан юм. “Чи дахиж хэзээ ч залуухан, 18-тай байхгүй шүү дээ, Энхмаа. Албан ёсны багтай хамтарч, өөрийгөө өнгөлөх хэрэгтэй, яадаг юм” гэж хэлсэн. Тэр зураг зөвхөн сэтгүүлд гарна гэж надад хэлсэн ч сошиалд орчихсон. Түүнээс болж цахимд элдвээр хэлүүлээд, аав, хамаатнууддаа загнуулсан. Нэг хэсэгтээ фэйсбүүк, инстаграмаа хааж байв.
Хамгийн шилдэг моделиор шалгарсан учраас надад зориулсан шоу болсон. Тэр бол 18 насандаа авсан хамгийн гоё мэдрэмж. Тэглээ гээд бяцхан амжилтдаа хөөрч явсангүй. Би өөрийгөө магтах дургүй. Бардчих юм бол бүх зүйл дуусах юм шиг санагддаг.
-Түүнээс хойш удалгүй гэр бүлтэй болсон байх аа?
-Гурван жилийн дараа нөхөртэй болсон шүү дээ. 22-тойдоо хүүгээ, 24, 26-тайдаа охидоо төрүүлсэн. Хүнд хэцүү он жилүүд заавал дуусдаг.
-Эмэгтэй хүнийг юу эмэгтэй хүн болгодог вэ?
-Эмэгтэй хүн эхнэр болж, хүүхэд төрүүлж, тэтгэвэрт гарахын тулд амьдардаггүй. Энэ чинь хийх ёстой зүйл агаад байгалийн хууль. Энэ чигээрээ дуусвал хайран залуу нас. Би гэр бүлдээ хайртай. Гэхдээ Энхмаа яах гэж төрсөн бэ гэдэг чухал. Юу хийж, хүсэж мөрөөдөж явах тухайгаа өөртэйгөө ярилцаарай гэж хэлмээр байна, хүн бүрдшүү. Би маш их ном уншдаг. Тэр тусмаа Монголын түүхэд “хорхойтой”. Түүхээр амьсгалж, дуу сонсож орчноосоо тасарч өөрийгөө жаргаадаг хүн байна даа (инээв).
-Өөртөө энгэсэг авахаасаа харамлаж, бүхнээ үр хүүхдэдээ зориулах нь эмэгтэйчүүдэдэлбэг шүү дээ. Ингэхээр амьдралд хамгийн их өөрийгөө зольж, үрдэг нь эмэгтэй хүн юм биш үү?
-Өөрөөсөө харамлаж, бусдад илүүчилнэ гэдэг сэтгэл зүйд дараатай. Амьдралаас таашаал авахгүй хүн өөрийн мэдэлгүй маш их стресстдэг. Би өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байна гээд ойр дотнынхон, эр нөхөртөө гомдоллох үе ч байна. Үүнийг даван туулах хэцүүг би мэднэ ээ. Дөнгөж хүүхдээ төрүүлчихсэн байхдаа живхний, хоолны махны мөнгөгүй болохыг. Гэхдээ цаг цагаараа байдаггүй юм шүү. Ганц, хоёрхон жил хүлээчих. Насан туршдаа үр хүүхдийнхээ төлөө амьдарвал өөрийгөө алдана. Би өөрийгөө ерөөс бодоогүй явжээ гэж харамсана. Хүүхдээ хараад гэртээ суухдаа битгий сэтгэлээр унаарай. Ирээдүйд тохиох бүхнээ сайн төлөвлөж, тооцоолоорой.
-“Би эр хүн байсан ч болоосой” гэж бодож байв уу?
-Үгүй ээ. Оногдсон хувь тавиландаа маш их баярладаг. Сайн эрчүүд байгааг ч санах хэрэгтэй. Амьдралаа бүтэн байлгаж, ар гэрээ хамгаална гэдэг асар их үүрэг хариуцлага. “Буцаад 20 настай болох уу” гэвэл би үгүй гэнэ. Энэ миний л туулах амьдрал учраас.
Д.Хүслэн