“CSMA 2026” цуврал лекц нь дүрслэх урлагийн түүх болон зураг дүрслэл, гэрэл зураг зэрэг визуал эх сурвалж судлалын чиглэлээрх судалгааг олон нийтэд хүргэх зорилготой юм. Цувралын анхны зочин нь ШУА-ийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор Б.Нацагдорж бөгөөд тэрбээр “Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь” сэдвээр лекцээ энэ сарын 12-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд толилуулахаар болжээ. CSMA буюу Дүрслэх урлаг судлалын төв нь 2025 онд байгуулагдсан ба монгол дүрслэх урлаг, визуал урлагийн судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ хөтөлбөр, санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нээлттэй орон зайд ажиллах байгууллага юм байна.
Л.Ням