Монгол Улс 2025 оны эхний хагас жилд нүүрснээс 2.6 тэрбум, зэсийн баяжмалаас 2.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхтэй бараг ижил түвшинд хүрсэн явдал нь урд хөрш сүүлийн жилүүдэд боловсруулах салбараа тэлж буйтай холбоотой гэнэ. Он гарснаас хойш манай улс долоон сарын хугацаанд 1.2 сая тонн зэсийн хүдэр, баяжмалыг 2.8 тэрбум ам.доллароор экспортолсон бөгөөд үүнийг өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 315 мянган тонноор өссөн дүн аж. Мөн зэсийн тонн тутмын дундаж үнэ 433 ам.доллароор өсжээ. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард зэсийн хүдэр, баяжмалын экспортын дундаж үнэ 2478 ам.доллар байсан бол долоодугаар сард 2785 ам.доллар болж өссөн байна.
Л.Ням