Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яаманд байгуулав. Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор уг ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид олон улсын болон дотоодын нөхцөл байдлын суурь судалгаа хийх гэнэ. Мөн сувилахуйн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд орон нутгийн сувилагч, мэргэжилтнүүдийн идэвх оролцоо, саналыг тусгах аж.
Ч.Туяа