Элэг, нойр булчирхай тайрах мэс заслыг роботоор хийж туршив
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, гадаадын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V-2026” олон улсын чуулган Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. “Нэг үндэстэн-нэг алсын хараа” уриан дор болж буй тус чуулганд Монгол, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Турк зэрэг орны 20 гаруй доктор, профессор, 30 орчим тэргүүлэх мэргэжилтэн оролцож, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар туршлага солилцож байна.
2026-06-05
13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2026-06-02
ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулбал эдийн засагт цус сэлбэнэ
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, 10 хувийн татварыг нэг болгон бууруулах төслийг гишүүн Ж.Баярмаа тэргүүтэн санаачилсан юм. Энэ талаар санаачлагч гишүүд мэдээлэл хийв. Ж.Баярмаа гишүүн “Аливаа улсын хөгжлийг дундаж анги нь авч явдаг. Гэтэл манай улсад ийм хэсэг алга боллоо.
2026-05-29
Сумд хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон албаныхан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзсан байна. Мал эмнэлгийн үйлчилгээ, лаборатори, эмийн сан, малчдын сургалтын төвийг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах зорилготой “Нэг сум-Нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр 2018 оноос хойш ярьж байгаа ч ажил огт ахихгүй байгааг орон нутгийнхан уламжиллаа.
2026-05-29
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-05-25
Ховдод зургаа, долоон сартай хоёр хүүхэд улаанбурхнаар энджээ
Улаанбурхан өвчний дэгдэлт манай улсад 440 дэх өдрөө үргэлжилж байна. Уг халдварын улмаас өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр хүүхэд эндэж, нас барсан хүний тоо 20-д хүрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)- өөс мэдээлэв.
2026-05-12
Монгол Японы эмнэлэгт зүрхний хэм алдагдлын шинэ эмчилгээг нэвтрүүллээ
АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 5000 гаруй өвчтөн бий бөгөөд тусламж, үйлчилгээ авахад нэг жил гаруй хугацааны хүлээгдэл үүссэн гэнэ. Тэгвэл дээрх эмнэлэгт эл тусламж, үйлчилгээг эхлүүлснээр өвчтөний хүлээгдлийг бууруулах, зайлшгүй шаардлагаар өндөр өртгөөр гадаад улсад эмчлүүлэх тохиолдлыг багасгах боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.
2026-05-08
Өсвөр насны хөвгүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай
Хүүхдийн өсвөр нас бол бие махбод болон сэтгэл зүйн хувьд эрчимтэй өөрчлөгддөгчухал үе нь юм. Тэр дундаа хөвгүүдийн биед олон өөрчлөлт илэрдэг бөгөөд түүнд хэрхэн дасан зохицож, эрүүл мэндийг нь хамгаалах талаар Улсын гуравдугаар төв эмнэлгээс дараах зөвлөмжийг хүргэжбайна.
2026-05-05
Төрөлт 5.7 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна
2026-05-05
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн шинэ систем нэвтрүүлэв
Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна.
2026-05-04
ХСҮТ-д жилд 350-500 хүн ходоод тайрах мэс засалд ордог
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг, хоол зүйч М.Оюундарь нар ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, мэс заслын өмнөх ба дараах хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. М.Чинзориг “Манай улсад бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин илүү өвчилж байна. Эрэгтэйчүүд хоол хүнсэндээ төдийлөн анхаардаггүй, жингийн илүүдэлтэй, хорт зуршилтай, стресстэй байгаа нь үүнд нөлөөлж болно.
2026-05-01