Зүймэл даавуун урлалын төвийг үүсгэн байгуулсны 21 жилийн ойг тохиолдуулан “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд өнөөдөр дэлгэх нь. Хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийд цор ганц, хамгийн том өлзий хээ тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг олны хүртээл болгох юм. Тус өлзий хээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаач хамтран бүтээжээ. Ингэхдээ зүймэл даавуун урлалыг монгол дээлийн сампинтай хослуулан маш өвөрмөцөөр урласнаараа онцлогтой гэнэ. Үүнийг өнөөдрийг хүртэлх хамгийн том хэмжээтэй өлзий хээт зүймэл урлал хэмээн үзэж, Гиннесийн номд бүртгүүлэхээр бэлтгэж буй аж. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн урлаг төдийгүй, эмэгтэйчүүдийн эв нэгдэл, хүч хөдөлмөр, монгол уламжлал, үндэсний бахархлыг нэгэн дор багтаасан өв соёлын томоохон үйл ажиллагаа болохыг зохион байгуулагчид онцолж байна.
У.Сүрэн