Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 7.7 тэрбум ам.долларт хүрч, дээд түвшнээ шинэчлэв. Он гарсаар нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүний орлого, гадаадын хөрөнгө оруулалт өсөхтэй зэрэгцэн импортын өсөлтийн хурд удааширснаар валютын нөөц жилийн эхнээс 10.39 хувиар өсөөд буй юм. Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж буй мөнгөжсөн алт, бэлэн ба бэлэн бус гадаад валют, вексель, чөлөөтэй хөрвөдөг үнэт цаас зэрэг активаас бүрддэг байна. Долоон тэрбум ам.доллар давсан нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд байна гэсэн үг хэмээн Төвбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байжээ. Энэхүү нөөцийг цаашид тогтвортой хадгалахын тулд экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэн импортын хэт өсөлтөөс сэргийлэх шаардлагатайг судлаачид онцолсон юм. Ташрамд дурдахад, Монголбанк өнгөрсөн сард 758.5 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
:Д.Хэрлэн