
Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
"Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга даваа гарагт төрийн айлчлал хийхээр Пхеньянд ирлээ" гэж мэдээнд бичжээ.
Энэ жил Пхеньяны болон Бээжингийн хооронд байгуулсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээний 65 жилийн ой тохиож байна. Хятадын удирдагч Умард Солонгост хамгийн сүүлд 2019 онд зочилсон юм
Ши Жиньпинийн хувьд энэхүү айлчлал нь 2026 оноос хойш гадаадад хийж буй анхны айлчлал тул шинжээчдийн анхаарлыг багагүй татаж байна.
Түүнчлэн энэ нь Бээжингийн олон улсын идэвхтэй харилцаа холбоо, түүний дотор Ши Жиньпиний ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нартай хийсэн саяхны хэлэлцээрийн дараа болж байна. Шинжээчдийн үзэж буйгаар эл айлчлал зүгээр нэг албан ёсны үйл явдал биш гэдгийг тэмдэглэж байна. Энэхүү айлчлалыг Хятадын стратегид эзлэх Умард Солонгосын байр суурь, Хятад-Орос-Умард Солонгосын гурван улсын харилцааны ирээдүйн талаарх чухал дохио гэж үзэж байна.
Ши Жиньпин дэлхийн томоохон удирдагчидтай хэд хэдэн удаа уулзсаны дараа БНХАУ Азийн тэргүүлэх гүрэн хэвээр байгаа төдийгүй уламжлалт холбоотнууддаа шийдвэрлэх нөлөөгөө хадгалсаар байгааг харуулж байнан хэмээн шинжээчид дүгнэжээ.