
2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн Япон улс руу нэвтрэх визны хураамж огцом нэмэгдэх болсон талаар Japan Times мэдээлэв
Мэдээнд бичснээр Япон руу урсах цагаачдын тоо эрс нэмэгдэж, үндэсний мөнгөн тэмдэг иений ханш суларсантай холбогдуулан тус улсын Засгийн газар эл шийдвэрийг гаргажээ.
Баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотегигийн хэлснээр, нэг удаагийн визний үнэ одоогийн 3000 иенээс 15000 иен болж өөрөөр хэлбэл тав дахин нэмэгдэнэ. Өмнө нь 6000 иен байсан олон удаагийн виз 30 мянга болох аж.