Европын улс орнуудад ойрын өдрүүдэд хэт халж буйтай холбогдуулан манай улсын Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Тухайн бүс нутагт оршин суугчид болон гадаад улс орнууд руу зорчихоор төлөвлөж буй иргэд, тэр дундаа өндөр настан, бага насны хүүхдүүдийг хэт халуунаас болгоомжилж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулав. Зарим улсад хэт халалттай холбоотойгоор III түвшний улаан түгшүүр зарласныг ч мэдээллээ. Иргэдийг шаардлагатай тохиолдолд хугацаа алдалгүй түргэн тусламж дуудах, тухайн улс дахь Монголын Элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчийн бусад газрынхантай холбогдохыг зөвлөв.
Ж.Сувд