Байгалийн ухааны салбарын залуу судлаачдын дунд зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хурал уржигдар боллоо. Монголын залуу судлаачдын оюуны олимп хэмээн нэрлэгддэг тус хурлыг Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбоо МЗЭХ, ЭЗХЯ, ШУА, ШУТИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн байгалийн ухааны салбар хуралдааны II шатанд 15 илтгэл шалгарсан бөгөөд судлаачид аман илтгэлээ хэлэлцүүлж, шилдгүүдээ тодруулжээ. Тэргүүн байрт Т.Халиунаа, дэд байрт Л.Дагзинмаа, гуравдугаар байрт Б.Батбилэг нар шалгарсан байна.
Э.Сондор