Маргааш буюу 11-р сарын 10-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Чингис хааны мэндэлсэн өдрийг 2012 оноос эхлэн албан ёсоор "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Тэгвэл маргааш буюу мягмар гарагт тус өдөр тохиож бүх нийтээрээ амарна. Ташрамд дурдахад маргааш Монгол бөхийн өргөөнд "Чингис хаан" цомын төлөөх барилдаан болно. Энэ онд Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож буй юм.