
Германы хэд хэдэн хотод амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсагчид болон болон цагдаа нар хооронд мөргөлдөөн үүсжээ.
Бямба гарагийн орой жагсагчдын бүлэг Германы санхүүгийн төв болох Франкфурт хотын төвийн дэлгүүрүүдийг дээрэмдэв.
Төстэй үйл явдлууд Берлин, Кёльн, Гамбург,Штутгард хотуудад гарчээ. Цагдаа нар руу салют, чулуу, шил шидсэн жагсагчдыг тараахын тулд усан буу ашигласан байна.
Берлинд тус нөхцөл байдлын улмаас 27 цагдаа гэмтэж, 56 хүнийг түр саатуулав. Харин Хамбург хотод хар хувцастай бүлэг хүмүүс салют буудуулж, олон нийтийн газрын хаалтуудыг шатаасны дараа 120 хүнийг баривчилжээ.
Уг жагсаалыг “Gen Z regelt” (Gen Z удирдана) гэх хөдөлгөөнөөс зохион байгуулсан бөгөөд боловсролын салбарын санхүүжилтийн дутмаг байдал, амьжиргааны зардлын өсөлт, төсвийн таналт хийж буй болон цэргийн албыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлэн жагсжээ.
Тухайн өдөр Францад 320 мянга гаруй хүн амьжиргааны өртөг, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага тавин жагссан бол Итали, Португал зэрэг хэд хэдэн улсад орон сууцны хямрал, амьжиргааны өртөгтэй холбоотой эсэргүүцлийн жагсаалууд болсон байна.
