Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсэх нь
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст халах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Гэхдээ сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, бороо орж, цаг агаар сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш баруун аймгуудын зарим газар, төвийн баруун хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн зарим газраар бороо, нойтон цас орох гэнэ. Мөн энэ пүрэв гарагт төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, баасанд Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямбад нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цаг агаар сэрүүсэх аж. Мөн уулархаг нутгаар цасан шуурга шуурах юм байна.
2025-05-26
Аялал жуулчлалын сургалтын төвийг энэ сарын сүүлчээр нээнэ
Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Арцатын аманд байгуулж буй сургалтын төвийг энэ сарын сүүлчээр нээхээр төлөвлөснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Уг төв нь нийт 2800 орчим ам метр талбайтай бөгөөд 250 хүний багтаамжтай сургалтын танхим, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй өрөөнүүдээс бүрдэх аж.
2025-05-26
ХХХСХТ-ийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв (ХХХСХТ)-ийн дарга З.Болдсайхан, тус төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Оюунчанцал нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
2025-05-26
Манай улсын их, дээд сургуулийн дипломыг БНХАУ хүлээн зөвшөөрлөө
БНХАУ-аас манай оронд суралцаж буй оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар тус улсын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) өнгөрсөн онд шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд үндэслэн дээрх төвөөс Монгол Улсын их, дээд найман сургуулийн сургалтын чанар сайжирсан буюу “хэвийн” ангилалд багтааснаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, нэр бүхий их, дээд сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрч, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэргээүнэлүүлэхэд асуудалгүй болж буй юм.
2025-05-26
Улаанбаатарыг аврахаар, урилга заллагаар ирсэн архитектороо нийслэлчүүд хайж байна
Улаанбаатар хот энэ хавар урьд жилүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн, үймээн бужигнаантай байна. Нийслэлийнхэн энд ч элдэв өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулаад, тэнд ч зам хааж, газар шороо малтан, барилга, байгууламж буулгаад амгалан тайван амьдрах байтугай аюулгүй зорчих боломж ч олгохгүй хотынхныг стресстүүлэх боллоо. “20 минутын хот”, “2040 төлөвлөгөө”, “24 мега төсөл” зэрэг сүржин нэртэй бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг албаны хүмүүс аманд орж, чихэнд хоногштол ярьж, үүнийхээ хүрээнд хааж боох, нураан сүйтгэх, буулган “цэвэрлэх” кампанит ажлыг хот даяар өрнүүлж буй энэ цагт нийслэлчүүд нэг л хүнийг хэн бүхнээс илүү “үгүйлж”, эрж хайжбайна. Тэр бол Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаалд томилогдоод есөн сар орчмын нүүр үзэж буй Ч.Төгсдэлгэр.
2025-05-26
Будилаантай Х.Булгантуяа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-05-26
Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн аж ахуйн нэгжүүдийг шалгана гэв
Нийслэлд шатахууны үнэ өнгөрсөн баасан гаргаас 200 төгрөгөөр нэмэгдэж, иргэд энэ талаар бухимдлаа илэрхийлсээр байна. Тодруулбал, жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллага АИ-92 шатахууны үнийг Улаанбаатарт 2590 төгрөг болгоод буй. Үүнийгээ тэд ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбон тайлбарласан.
2025-05-26