Азийг төдийгүй дэлхийн олон орны кино сонирхогчдыг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын алдарт “Squid game” цувралын гуравдугаар улирлын шинэ ангиудыгзургаадугаар сарын 27-нд цацахаар болжээ. Энэ онд төгсгөлийн хэсэг нь цацагдах товтой байсан тус цувралын үндсэн постер үргэлж олны анхаарлыг татдаг. Постерын нүүрэнд Ги Хун, Мёнки, Дэ Хо, Ён шик, Гүм жа, Симё нар шинэ тоглоомтой тулгарахдаа айдас, сонор сэрэмжээр дүүрэн байгааг харуулжээ. Сүүлийн тоглолтод амьд үлдсэн тэдний ард хүүхдийн гар зураг мэт, оддоор дүүрэн ханаар хүрээлэгдсэн шинэтоглоомын талбайг дүрсэлсэн байна. Энэ нь хүүхэд насны дурсамж, гэнэн цайлган сэтгэлийг сэдрээдэг тоглоомын арын дэвсгэр дээр хамгийн харгис үйл явдлууд өрнөдөг нь “Squid game”-ийн өвөрмөц тал билээ.
Л.Ням