Эрхүү муж анх удаагаа Украины Зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцнуудын цохилтод өртөв.
Зургадугаар сарын 1-ний орой хурдны зам дээр зогсож байсан микро автобуснөөс дронууд хөөрөн Средный тосгон дахь цэргийн анги руу довтолжээ.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цохилтууд цэргийн объектуудад хийсэн бөгөөд одоогоор энгийн иргэд хохирсон талаар мэдээлэл алга байна гэв. Цэргийн тээврийн онгоцнууд сүйдсэн учир хохиролыг их хэмээн үнэлжээ.
Нутгийн игэдийн ярьж буйгаар халдлага дор хаяж нэг цаг хагас үргэлжилсэн байна.
"Осведитель" телеграм суваг мэдээлмнээр Эрхүү мужийн оршин суугчид нисгэгчгүй онгоц тээвэрлэж байсан микроавтобусыг олж цааш хэдэн цаг ч үргэлжилж болох байсан халдлагыг зосоожээ. Зам дээр зогсож байсан микроны люкээс дрон нисэж гарахыг харсан жолооч нар люкийг чулуугаар хааж бөглөхөд нисдэг төхөөрөмжүүд машин дотроо дэлбэрсэн байна.
Халдлагад оролцогчдын заримыг хэдийнээ тогтоон саатуулсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Эрхүү мужаас гадна Украины дронууд Мурманск, Иваново, Рязань, Амур мужуудын нисэх онгоцны буудал болон төмөр замыг довтолжээ.