ОХУ-ын Саратов хотноо жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн наадамд манай улсаас жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар агаарын үзүүлбэрээр оролцож, мөнгөн титэм хүртлээ. 11 дэх удаагийн эл тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид оролцсон бөгөөд гран при шагналыг ОХУ-ын циркчид хүртсэн аж. Харин Монгол болон АНУ-ын уран бүтээлчид мөнгө, хүрэл титэм хүртсэн байна. Сонирхуулахад, манай циркчид энэ он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилт үзүүлжээ.
У.Сүрэн