Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 01:36 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай залгаа 2 гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 7 том хүн, 7 хүүхэд гал түймэрт өртөж нас барсан харамсалтай мэдээлэл байна.