597.7 мянган га талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд долдугаар сарын 1-ний байдлаар 597.7 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс үр тариа 357.6 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, таримал тэжээл 80.1 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалсан байна.
2023-07-18
“Мон бийф” компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах нь
Үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулж, чанартай, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах уриатай “Мон бийф” хувьцаат компани хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай болохоо мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж, компанийн хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдээсээ үнэт цаасаа эргүүлэн худалдан авах бөгөөд нэгжийг нь 47 төгрөгөөр үнэлэхээр тогтсон байна. Уг үнэ хувьцааных нь зах зээлийн одоогийн ханшаас 14.6 хувиар өндөр дүн аж. Ташрамд дурдахад, дээрх компани өнгөрсөн жил IPO хийн, нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64.2 сая ширхэг үнэт цаасыг нэгжийг нь 45 төгрөгөөр арилжиж байв.
2023-07-18
2.3 сая хүн төрийн халамж, үйлчилгээ авч байна
ҮСХ-ноос гаргасан 2023 оны эхний хагас жилийн тайланд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчдын тоо 2.3 сая байгааг мэдээллээ. Монгол Улсын нийт хүн ам 3457548. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 66.5 хувь нь халамж, үйлчилгээнд хамрагдаж байна гэсэн үг. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ, хөнгөлөлтөд 971.9 тэрбум төгрөгийг олгожээ. Дээрх иргэдийн 51.2 хувь нь Хүүхдийн мөнгөн тэтгэмж, 12.6 хувь нь Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 9.5 хувь нь Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, үлдсэн нь 26.7 хувь нь бусад төрөлд орж байна.
2023-07-18
“Нүүрсний” гэх түр хороог дахин байгуулах нь
УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу багадаа 19 гишүүн санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан хянан шалгах түр хороог заавал байгуулах ёстой. Тэд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” компаниас нүүрс экспортлох, худалдах, тээвэрлэх, гаалийн бүрдүүлэлт, бусад гэрээ, хэлцэл хийх, худалдан авах ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж зөрчигдсөн, эсэхийг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлаад буй аж. Мөн үүнтэй холбоотойгоор үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэм буруутай үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэгтэй байх гэнэ.
2023-07-18
Зорчигчдын “хөлд чирэгдсэн” нисэх буудал
Олон улсын ирэх нислэг гэсэн хаалганы урд хүмүүс бужигнах аж. Аяллын агентлагуудын, солонгос хүний нэр бүхий цаас барьсан иргэд тусгаарлах шугамын урд хэсэгт энд тэндгүй эгнэн зогсоцгоожээ. Тосох гэж буй хүнээ төвөг саадгүй олж авахыг хичээж байгаа нь тэр бололтой. Тухайн мөчид “Жэжү эйр” компанийн Сөүл-Инчон-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэсэн онгоц нисэх буудалд газардаад байсан юм. Тиймээс олон улсын зорчигчдыг тосох хүлээлгийн танхим эгээ л Өмнөд Солонгосын хаа нэгтээбайна уу гэлтэй мэдрэмж төрүүлэхээр уур амьсгалтай болсон байлаа. Энд тэндгүй хэсэг бүлгээрээ цугласан жуулчид. Түрүүлж гарч ирсэн нь бусдыгаа хүлээж буй бололтой хаалга руу харуулдаж зогсоно.
2023-07-17
Юанийн ханш өсжээ
Энэ талаар “Найман шарга”-ын нэгэн ченж “Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх учраас юанийн ханш цаашид улам өсөх байх. Ер нь баяр наадам, амралт зугаалгын улирал дуусахтай зэрэгцэн манай улсын гадаад худалдааны голлох валютуудын эрэлт, ханш нэмэгддэг хандлагатай. Мөн банкууд ажиллахгүй байгаатай холбоотойгоор бэлэн юань ховордсон” гэлээ. Тэгвэл Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр нэг юань 474.53 төгрөгтэй тэнцсэн нь энэ сар гарснаас хойш тав орчим төгрөгөөр “чангарсан” дүн болов.
2023-07-17
ХААН галерейд толилуулагдаад буй “Shadow of a blank 5” үзэсгэлэнд саатаарай
Уран бүтээлч Но Жон Сук нь өөрийн бие даасан болоод хамтарсан үзэсгэлэнгээ дэлхийг тойрон гаргаад буй авьяаслаг уран бүтээлч төдийгүй БНСУ, Франц, Япон, Орос, АНУ, Монгол, Малайз, Тайван, Хятад зэрэг улс орнуудад нийт 365 удаагийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулаад байна. Тэрбээр 2022 онд Францын Николас Пуссины музейд хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж, Сент-Жульений сүмд график ажлуудаа дэлгэсэн нь урлаг сонирхогчид болон үзэгчдэд содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Түүнчлэн Но Жон Сук нь Гванжугийн эмэгтэйчүүдийн их сургууль болон Чоннам үндэсний их сургуульд 30 гаруй жил профессороор ажиллаж, шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэсэн туршлагатай бөгөөд түүний шавь нараас нь одоо цагийн Солонгосын урлагийг тодорхойлогч олон төрсөн байдаг.
2023-07-06