Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Эрчим хүч, үйлдвэрлэлийн бүс орчмын хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд “Дулааны IV цахил гаан станц” ТӨХК орчмын хөрсний бохирд лыг судалж шинжилжээ. Үүний дагуу нийт 12 цэгээс дээж авч, хөрсний эрүүл ахуйг e.coli titre (гэдэсний савханцар), salmonella/ shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр хэмжсэн гэнэ. Ингэхдээ MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан, өөрс дийн гарган авсан “Био-Ариус” бэлдмэл ашиг лахын өмнөх болон дараах үр дүнг хэлэлцсэн байна.
Шинжилгээний дүнгээр дээж авсан 12 цэгийн наймд нь хөрсний бохирдол маш их, хоёрт нь дунд, үлдсэнд нь бага байжээ. Харин “Био-Ариус”-аар ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа гурван цэгт дунд, долоод нь бага, хоёр нь цэвэр ангилалд шилжсэн аж. Улмаар бүх цэгт илэрсэн бактерийн тоо буурчээ. Түүнчлэн e.coli илэрсэн цэгийн тоо 10-аас гурав, salmonella/shigella есөөс нэг болж багассан аж. Энэхүү туршилт, судалгаагаар хөрс өтгөн, бусад ялгадсаар бохирдсоныг дээрх бэлдмэлд агуулагдах задлагч бичил биетний нөлөөгөөр эрүүлжүүлэх боломжтой гэж үзжээ.
О.Оргилох