“Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсах эрхэд халдаж байна”
“Эмнести интернэшнл” байгууллагаас өчигдөр “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, “Хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт”, “Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт”, “Геополитик, аюулгүй байдал ба хүний эрх” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
2026-04-22
Аврах гарц бол агуулах биш, амьд үлдэх баталгаа
“Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгтэй ойр хоёр өрөө байр зарна. Шалны халаалттай, цэлгэр том цонхтой. Тагт нь битүүмж сайтай, аваарын шат байхгүй тул цэвэрхэн, тухтай”. Үл хөдлөх хөрөнгийн зарын группүүдэд өдөр бүр шахам “тааралдах” энэ хоёрхон өгүүлбэрээс монголчуудын гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, хандлагыг харах боломжтой.
2026-04-21
Эрчим хүчний салбарт үнэ нэмэхээс өөр хийх ажил алга уу
Улаанбаатар хотын төв хэсэг болох Циркийн орчимд өнгөрсөн баасан гаргийн 20.00 цагийн үед цахилгаан тасарчихсан байв. Үйлчилгээний газрууд лаа барьж, зайгаар ажилладаг ёлтгор чийдэн асааж, үйлчлүүлэгчид нь гадаа гарч зогссон зутруу дүр төрх харагдана. Нэгэн уушны газарт пад харанхуй, утасны гэрлээ асаасан халамцуу хүмүүс нийлчихсэн дуулж ч байх шиг.
2026-04-21
Ичих булчирхайгүй улс төрчдийн “чөлөөт бүс” парламент
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс нь удирдах албан тушаалтны манлайлалгүй байдал, улс төрийн нөлөө гэж тодорхойлогдсоныг “Төрийн албан дахь ёс зүйн зөрчил” хэмээх 2025 оны судалгааны дүнгээс харж болно. Улс төрийн орчны нөлөөлөл нь төрийн албанд ёс зүйн зөрчил үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд Ёс зүйн дэд хороод болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоо хангалтгүй байгаа нь энэ талын бодлого бодит үр нөлөөтэй хэрэгжихэд сул тал болдог байна.
2026-04-20
Стандартгүй гоо сайхны газрууд элэгний вирусний халдвар тарааж байна
“Хөмсөг гоё шивдэг, шивээс мэргэжлийн түвшинд хийдэг, эднийд гоо сайхны мэс ажиллавар хийлгэнэ. Тэднийх сайн” гэж хүмүүс хошуурдаг ч хамгийн гол шалгуур болох эрүүл, аюулгүй байдлын стандарт мөрддөг, эсэхийг нь мартаж орхидог. Орчин нөхцөл, багаж хэрэгслийн аюулгүй байдлыг анзаарахгүй өнгөрөөснөөс эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг нь харамсалтай.
2026-04-17
Монголчууд нэгнээ дэмжих хуулийн орчин, хувийн сонирхол ч алга
Улсын хэмжээний төслийг дурдахаа больё гэхэд нийслэл хотод одоогоор 10 гаруй мега төсөл хэрэгжүүлж эхлүүлээд байна. Эдгээрийг барагцаалбал 1.5 тэрбум ам.доллар буюу одоогийн ханшаар 5.1-5.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх тооцоо бий. Таван их наяд төгрөг гэдэг бол манай улсын нэг жилийн төсвийн бараг 20 хувьд дөхөх дүн юм.
2026-04-17
Хар тамхины өмнө Монгол хүчин мөхөстлөө
Хар тамхины аюул хамжааргаа алдаж, хэрэглээ нь жилээс жилд өсөн нэмэгдэх боллоо. Хууль сахиулах байгууллагынхан нь мансууруулах бодисын хууль бус эргэлттэй чадлынхаа хэрээр тэмцэж, илрүүлж, хариуцлага тооцож буй ч хүүхэд, залууст сэрэмжлүүлэг болохгүй, тэднийг айлгаж ичээх ч үгүй байна. Цагдаагийнхантай хамтарч иргэдээ донтох эмгэгээс хамгаалах, сэргийлэх үүрэгтэй эрүүл мэндийн байгууллагын эмч нар нь сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг дамлан зарах болсон.
2026-04-16
Тамгатай боол
АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Турк, Чех, Казахстан гээд монголчуудын олноороо очдог, ажилладаг, харлаж үлддэг, амьдардаг улсын иргэд одоо биднийг хялайж ч харахаа байж, тэнд монгол хүний нэр хүнд навс уначихлаа. Одоо дахиад 5154 монгол харьд очиж тамаа цайхын тулд адуу шиг шүдээ татуулж, хонь мэт тарган туранхайгаа шинжүүлэхээр эрүүл мэндийн үзлэгт орох өдрөө хүлээж сууна.
2026-04-15
Өнчрүүлж хаях юм бол өхөөрдөж авах хэрэггүй
Хүмүүс бидэнд дөрвөн хөлт найзууд маань амьдралын нэгээхэн хэсэг, магадгүй түр зуурын зугаа мэт санагдаж болох ч тэдний хувьд эзэд нь бүхий л амьдрал нь юм. Алганд багтах гөлөг байхаасаа л анхны дулаан мэдрэмжийг эзнээсээ авсан бяцхан амьтан ажлаасаа ирэхийг тань хаалганы цаана хэдэн ч цагаар хамаагүй тэвчээртэй хүлээдэг.
2026-04-15
ЭМДС-г өрнөөс нь салгаад удаагүй байхад эмнэлгүүдэд дахиад л “барьцаалагджээ”
Манай улс эрүүл мэндийн салбарын үйлчилгээгээ 2022 оноос гүйцэтгэлийн санхүү жилтийн тогтолцоонд шилжүүлсэн. Гэвч салбарын санхүүжилтэд ийм систем нэвтрүүлсэн 2022-2025 онд даатгалын сангийн орлого, зарлага тэнцэхээ больж, өчнөөн өр төлбөрт унасаар ирсэн билээ. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан эмнэлгүүдээс “ху далдан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбөрийг дийлэхээ байж, сангийн өр бугшсаар өнгөрсөн онд 316.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
2026-04-15
Хотод "амьсгалах зам" хэрэгтэй байна
Улаанбаатар иргэддээ бус, авто зам, барилга байгууламж, метро, трамвайд зориулсан хот болж буйг олон хүн шүүмжилж байна. Энэ хотод өрнөж буй, цааш хэрэгжүүлэхээр зорьж байгаа бүхий л бүтээн байгуулалт нь хүндээ ээлгүйг олон жишээнээс харж болно.
2026-04-14
“Олон толгойт” Засгийн газар оорцог хүний идэш болох вий
Хувь эго, хурган амбиц нь даравч далдайж, булавч бултайсан “попын хаан” сайд нараас бүрэлдсэн Н.Уч ралын Засгийн газар хаврын тэнгэр шиг хуйсгануур улс төрийн хахир шуурган дунд хэр удаан тэсэхийг таашгүй. Хэдэн өдөр дуншиж байж арайхийн эмхлэн байгуулсан Засгийн газрын гишүүд нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тал руу харчхаад, эхний өдрийн хуралдаанаасаа л Ерөнхий сайдаа “базах”, танхимаа сөрөх оролдлого хийсэн гэдэг.
2026-04-14
“Эрчүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарахгүй бол оройтох нь”
Манай улсын хүн амын дундаж наслалт 72.7 байсан бол 2025 онд 71.7 болж нэг жилээр богиноссон. Улсын хэмжээнд эрэгтэйчүүд дунджаар 67.9, эмэгтэйчүүд 77.1 насалж байгаа аж. Эмнэлэгт үзүүлж буй эрэгтэйчүүдээс эмэгтэй нь 1.6 дахин олон байгаа бол насанд хүрсэн эрчүүдийн 20 хувь нь огт эмнэлэгт үзүүлж байгаагүй, 59 хувь нь өвчний хожуу шатанд оношлогдсон гэдгийг дээрх тайланд дурдлаа.
2026-04-13
Үл хайхарч болох далд аюул харанга дэлдэж байна
Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хүнсний хэрэглээгээр төлөөлүүлэн тухайн улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг билээ. Учир нь бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй эрсдэлт бүлэгт хамаардаг юм. Манай улсын хүн ам “далд өлсгөлөн” буюу шим тэжээлийн дутагдалд өртөж ирснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- өөс таван жилд нэг удаа гаргадаг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний судалгаанд байнга дурддаг.
2026-04-10
Зургаан сургууль тутмын нэг нь биеийн тамирын хичээл орох заалгүй байна
Өнөөгийн монголчуудын, тэр дундаа шинэ үеийн хүүхэд, залуусын бие бялдрын хөгжил сул, хөдөлгөөний эв дүйгүй, өөрийгөө дайч лах, манлайлах болон ажлын ачаалал даах чадвар муу, сав л хийвэл хойшоо суух хандлагатай, залхуу, аймхай байгаа нь ерөөс биеийн тамирын хичээлийн сургалтын чанартай шууд холбоотой гэнэ.
2026-04-09
Тариалалт үнийн өсөлт “хазаартай”, үрийн дутагдал “чөдөртэй” эхлэх нь
Жил бүрийн дөрөвдүгээр сар бол хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж эхлүүлдэг чухал үе. Өвөлжин ажин түжин байсан тал, хөндийд техник, тоног төхөөрөмжийн дуу хадаж, тариалангийн талбайд хөрсний ус, шим байдлыгажигласан мэргэжилтнүүд, тариаланчид тонголзож эхэлнэ. Ажиглаж, хэмжиж, арга хэмжээ авч, тоног төхөөрөмжүүдээ засаж сэлбэсээр тавдугаар сартай уралдан тариалалтаа эхлүүлнэ.
2026-04-09