Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов.
2026-08-21

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус, тус өргөн мэдүүллээ. 
2026-08-20

Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.19) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.
2026-08-19

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм. 
2026-08-19

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ 

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 
2026-08-19

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
2026-08-19

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд "Моннис" групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой "Ногоон өртөө"-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов. 
2026-08-17

Засгийн газар төрийн өмчит компаниудын РЕФОРМЫН эхний алхмыг хийлээ

Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан 2027 онд багтаан олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргахыг зорьж байна.
2026-07-08

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор байршлын онцлогт тохирсон бага сургуулийн хэлбэрүүдийг нэвтрүүлнэ.
2026-07-08

Б.Найдалаа: Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээг шинэчлэн хийж байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өглөө. Тэрбээр, "Саяхан 5 байршилд сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалт буюу аукционыг амжилттай зохион байгуулсан. Нийтдээ 220 МВт-ын хүчин чадалтай нарны станц, батерей хураагуур барихаар ААН-үүд долдугаар сарын 01-нээс ажилдаа орлоо.
2026-07-08

Ц.Идэрбат: Наадмын үеэр ОХУ-аас ирэх вакциныг бусад сумдын үхэрт тарина

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хаврын тариалалтын дүнгээр 530 мянган га-д төмс хүнсний ногоо, улаанбуудай, малын тэжээл тариалсан. Ургац алдахгүй хураалт хийнэ. Ургалтын явц 70 гаруй хувьтай байна.
2026-07-08

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2026-07-08

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ итгэл үзүүж, төр-иргэний харилцан итгэлцлийг дэмжих, хүнд суртал, давхардсан зохицуулалт, тодорхойгүй шаардлагыг арилгаж, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх ёсонд суурилсан хариуцлагатай төрийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг  хурдасгах нь зүйтэй гэж үзэн "ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгыг эхлүүлсэн. "ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. 
2026-07-01

С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээ 100 хувь цахимд шилжсэнээр иргэд заавал биечлэн очих шаардлагагүй болно

Засгийн газар болон Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн өмчийн компаниудад шинэчлэл хийх, төр өөрөө хувь хэмжээнээсээ тодорхой хэмжээнд татгалзах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцааг нь санал болгохоор шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж байна.
2026-07-01

Монгол Улсын газар нутагт байгаа баялгийг нууцаар хуваах тухай ямар ч хэлцлийг зөвшөөрөхгүй гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газар нийт дүнгээрээ 30 их наядын зардлыг бууруулж чадлаа. Менежментийн төлбөрийг 6 хувь байхад 3.95 болгосон нь худлаа гэж яриад байгаа. Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байсан.
2026-07-01

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Далд тохироо хийгдээгүй

Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Оюу толгойн санхүүгийн бүтцийг бүрэн шинэчлэхээр хоёр тал тохирлоо. Ногдол ашиг авах хугацаа 2039 он болж хойшилсон байсан. Өчигдрийн хэлцлээр 2026 оноос буюу энэ жил авахаар тохирлоо. Хэдийг яаж авах вэ гэдэг хэлцэл цаашаа үргэлжилнэ. SOFR хүү 3.6-тай байна. Энэ буурвал Монголын талын Хувь нийлүүлэгчийн хүү ч буураад явна.
2026-07-01

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2026-07-01

Оюутолгойн зээлийн хүүг 7.9 хувь болгож буурууллаа 

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” компанийн төлөөллүүд өчигдөр хэлэлцээний ширээний ард дахин суулаа. Талууд хагас жилийн өмнөөс “Оюутолгой” төслийг тойрсон багц асуудлаар хэлэлцээ эхлүүлж, зээлийн хүүг бууруулах талаар тохиролцсон юм.
2026-07-01