Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дуу чимээг хэмжиж байгаа ч хяналт, хариуцлага алга

Урин дулаантай зэрэгцэн Улаанбаатар хотод авто зам, барилга, бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, хүнд даацын автомашин, техник хэрэгслийн дуу чимээ иргэдийг бухимдуулдаг. Үүний дээр автомашин, мотоциклынхоо хурд хүчийг мэдрэх гэж орилуулах залуусын хөдөлгөөн ч ихэслээ.
2025-07-12

XIV ДАЛАЙ ЛАМ: Дотоод амар амгаланг олж авахын тулд түвшин сэтгэл, энэрэнгүй чанарыг хөгжүүлэх хэрэгтэй

XIV Далай лам төрсөн өдрөө Хималайн нурууны бэлд орших Дарамсала хотод мянга мянган шавь, дагагчдын хүрээлэлд тэмдэглэх үеэрээ анхаарал татахуйц хэд хэдэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр дараагийн дүр нь буддын шашны уламжлалт ёсоор тодорч, хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдгийг онцлоод 130 наслах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
2025-07-12

“Торгоны зам”-аар аялагчид Монголд ирээд байна

Дэлхийн хамгийн урт, сорилт ихтэй дугуйн аялалд тооцогддог “Торгоны зам”-д нэгдэгчид өдгөө манай улсын газар нутгаар зорчиж байна. “TDA global cycling” байгууллагаас цар тахлын дараа зохион байгуулж эхэлсэн олон улсын дугуйн аялалд өнөө жил Америк, Англи, Австри, Канад зэрэг есөн орны 30 гаруй дугуйчин нэгджээ.
2025-07-12

Өнөөдрийн дуранд: Үндэсний их баяр наадмын нээлтийн эргэн тойронд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.
2025-07-11

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадмаар дрон нисгэхийг хориглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, үндэсний их баяр наадмын үеэр дрон нисгэхгүй байх агаарын бүсүүдийг Төрийн тусгай хамгаалалтын газраас мэдэгдэв.
2025-07-11

Туул голын усны түвшин, урсгалын өөрчлөлтийг хиймэл оюунаар хянана

Утасгүй холбооны технологиор дамжуулан Туул голын урсгалын хурд, усны түвшин, хур тунадасны өөрчлөлтийн хэт авианы оптик мэдрэгчээр хэмжих багажийг нийслэл орчимд суурилуулсныг сав газрын захиргаанаас нь мэдээллээ. Үүний үр дүнд хэмжигч багажийн дата өгөгдлүүдэд суурилан голын усны болон хур тунадасны хэмжээ, үерийн аюулыг хиймэл оюуны тусламжтай тодорхойлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломж бүрдэх гэнэ.
2025-07-11

Алслагдсан багуудад бага сургууль байгуулах эхлэлийг тавилаа

НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яамнаас гаргасан “Багийн бага сургууль” санаачилгыг “ХААН банк” ХК, “Монполимет” групп, “Номин холдинг” ХХК дэмжин 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Талууд энэ талаарх хамтын ажиллагааны баримт бичигт өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан байна. Үүний үр дүнд эхний ээлжид Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн алслагдсан таван багт 370 гаруй хүүхдийн багтаамжтай бага сургууль байгуулах нөхцөл бүрджээ.
2025-07-11

Зуны амралтыг зугаатай, үр дүнтэй өнгөрүүлэх “цэс” 

Зуны амралт эхэлсэн энэ үед хүүхдүүдийн өдөр тутмын идэвхтэй амьдралын хэв маяг алдагдаж, гар утас, дэлгэцийн хэрэглээ нь огцом нэмэгддэг.
2025-07-11

ТАНИЛЦ: Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд

Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2025-07-11

ӨНӨӨДРИЙН ДУРАНД: Хүй долоон худагийн эргэн тойронд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр  Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Мөн хүй долоо хутагт наадмын хуушуур 3000-4000, литр 10,000 үнэтэй байна. Ингээд хүй долоо худагийн эргэн тойрондох сонин сайхныг ӨНӨӨДРИЙН ДУРАНД буулгалаа.
2025-07-10

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр  Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Шүдлэн насны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
2025-07-10

Ж.Түмэн-Өлзийн хурдан бор шүдлэн түрүүллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр  Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Шүдлэн насны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
2025-07-10

Баяр наадмын хөтөлбөрт монгол морины хийморь сүлдийг илэрхийлсэн агуулгыг түлхүү шингээнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар дараах зүйлсийг хэлэлцсэнийг өчигдөр мэдээллээ. Өнөө жилийн наадмыг зохион байгуулахад нэн түрүүнд монгол хүний оюун санааны дархлаа, үндэстний нэгдмэл байдал, төрт ёсны утга учрын үнэ цэнийг алдагдуулахгүйгээр, ёс заншил, өв соёлоо нягт хадгалахад онцгойлон анхаарна гэв
2025-07-10

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
2025-07-10

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр төлбөргүй үйлчилнэ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
2025-07-10

ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Тулгар төрийн хоёр мянга хоёр зуун гучин дөрөв, Их Монгол улсын найман зуун арван ес, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны нэг зуун арван дөрөв, Ардын хувьсгалын нэг зуун дөрвөн жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр.
2025-07-10

Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

Засгийн газрын гадаад зээл тусламжийн төслүүдийн үр ашиг, бүтээмжийг сайжруулахын тулд төслүүдийг нэгтгэх, орон тоо, бүтцийг шинэчлэх, урсгал зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах  Засгийн газрын тогтоол гарлаа. Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албанд 474 ажилтан ажиллаж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийн урсгал зардалд 2023-2024 онд 57 тэрбум төгрөг зарцуулсан бол 2025 онд 29,7 тэрбум төгрөг батлагдсан байна. 
2025-07-09

86 жилийн дараах хамгийн халуун долоодугаар сар болов

БНСУ-ынСөүл хотод энэ мягмар гаргийн 14.00 цаг орчимд агаарын хэм 37.1 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнө нь 1939 оны долоодугаар сарын 9-нд 36.8 градус хүртэл халж байсныг тус үзүүлэлт эвдсэн аж.
2025-07-09