Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан боллоо. Шүдлэн насны айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулъя.
Шүдлэн нас:
- Шүдлэн насны морьдын уралдаанд Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хурдан бор үрээ түрүүллээ.
- Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уяач Дашзэвэгийн Дагвадоржийн тогоруу цавьдар,
- Айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын харьяат М.Энхтайваны хөх бор,
- Айргийн дөрөвт Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУТМУ Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр,
- Айргийн тавд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат МУАУ Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ тус тус хурдлав.